Ерөнхийлөгч дурангийн хагалгаанд орохоор явжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нуруугаа эмчлүүлэх зорилгоор өчигдөр Япон улсыг зорьсон тухай эх сурвалж мэдээллээ.
Тэрээр дурангийн хагалгаа хийлгэх шаардлагатай болсон бөгөөд эмчилгээ тийм ч удаан үргэлжлэхгүй гэнэ. Ерөнхийлөгч сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг ээжийнх нь хамт хүлээж авахдаа "Бидний амьдралын буруу хэвшил жишээ нь, ширээний ард буруу суух, багадаа ус зөөх, хүнд юм өргөх гээд олон хүчин зүйлээс нурууны өвчин үүсдэг юм байна.
Удахгүй мэс засалд орохоор гадаадыг зорих байх" хэмээсэн. Улмаар түүнийг ардчиллын төлөө хүчин зүтгэсэн анхдагч, журмын нөхрийн хувьд Монголын ардчилсан,холбооны гишүүд эмчилгээний хандив цуглуулах аян өрнүүлсэн билээ. Учир нь түүний хийлгэх эмчилгээ нь гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтад багтдаг байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүний алба хашсанаасаа хойш Монголд хоёр ч удаагийн хагалгаанд орж байсан гэдэг.