Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийг бүрэн камержуулна
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийг бүрэн камержуулна.
2014.03.24

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийг бүрэн камержуулна

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийг бүрэн камержуулахаар болжээ. Эхний ээлжинд тус эмнэлгийн амбулаторийг үзлэгийн кабинеттай нь, хагалгааны нэгдсэн тасгууд болон хүлээн авахын орох, гарах хэсгүүдийг камержуулаад буй аж.

Харин камерийн хяналтын хэсгүүдийг ахалж байгаа эрхлэгч нарынх нь өрөөнд байрлуулжээ. Хүчин чадлын хувьд эдгээр камерууд 14 хоногоос нэг сар хүртэлх хугацааны үйл явцыг бичиж хадгалах хүчин чадалтай юм байна. Камержуулах ажлыг Эрүүл мэндийн яамнаас хийсэн 16 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж буй аж.

Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б.Эрдэнэтулга, "Эмч нар үзлэгээ цагтаа хийдэггүй, ажлын цагаасаа хоцорч ирдэг. Мөн үдийн цайны цаг боллоо гээд гарч гүйдэг, цаг товлол нэрийн дор ажлаа хийдүүлдэг зэргээр эмч, эмнэлгийн ажилтнуудын талаар иргэд гомдол санал гаргах нь цөөнгүй байдаг. Тиймээс бид өдөр тутмын ажлаа камерын системийг нэвтрүүлснээр хянах боломжтой болж байна" гэв.