Орон нутгийн залуустай цахим хурал хийлээ
Аймгуудын Залуучуудын Холбооны тэргүүлэгч, тэргүүлэгч гишүүдийн хамтарсан уулзалт
2014.03.21

Орон нутгийн залуустай цахим хурал хийлээ

Монголын Залуучуудын Холбооныхон өнгөрсөн жил 21 аймгуудаар тойрон орон нутгийн залуустайгаа уулзан, аймгийн залуучуудын чуулган зохион байгуулж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэн, эзэнтэй болгоод ирсэн.

Тэгвэл өнөөдөр МЗХ-ны Гүйцэтгэх хорооноос аймгуудын Залуучуудын Холбооны тэргүүлэгч, тэргүүлэгч гишүүдийн хамтарсан уулзалт “Цахим хурал”-ыг Төрийн ордонд зохион байгууллаа. Анх удаа зохион байгуулагдсан тус цахим хуралд нийт 16 аймгийн Залуучуудын Холбооны удирдлагууд оролцсон байна.

йЗалуус энэ үеэр МЗХ-оос санаачлан улс орон даяар хийгдэж буй томоохон ажлууд болох, “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд, “Залуу малчдын зөвлөгөөн”, “Залуу хүн” цуврал лекцийг орон нутгийн залууст хүргэх, “Орон сууцны эрэлтийн судалгаа”, “Спирт үү, спорт уу” аяны хэрэгжилт, 2014 онд тухайн аймгаас хэдэн төгрөг залуучуудын үйл ажиллагаанд зориулж төсөвлөсөн, хэрэгжилт ямар байгаа талаар мөн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн дэд хөтөлбөрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэх гээд олон ажлуудаа нэгтгэж ярилцжээ

Мөн орон нутгийн залуусын “Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого”-д тусгуулах саналууд болон МЗХ-ны шинэ дүрмийн хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар ч мөн ярилцсан байна. Орон нутгийн залуус нэг нэгнийхээ хийж буй шинэ санал санаачлагаас үлгэр дуурайлал авах, тулгарч буй асуудлуудаа хамтарч шийдэх, санал бодлоо солилцох үнэхээр чухал ажил болж чадлаа хэмээн орон нутгийн залуус онцолж байсан юм. Түүнчлэн энэхүү цахим хурлыг 14 хоногт нэг удаа зохиож байхаар тогтжээ..