Монгол суу ухааны Манукол академийн хаан ухаан танхим
Монгол суу ухааны “Манукол” академи
2014.03.20

Монгол суу ухааны Манукол академийн хаан ухаан танхим

 Монгол суу ухааны Манукол академийн хаан ухаан танхимын гишүүдтэй хийсэн ярилцлагийг хүргэж байна.

Хаан ухаан танхимын жинхэнэ гишүүн М.Мөнхцолмон

 -Та өөрийгөө танилцуулна уу?

-Эрхэм уншигч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол суу ухааны Манукол академийн Хаан ухаан танхимын жинхэнэ гишүүн Мөнхцолмон байна.

-Яагаад танхимаа “Хаан ухаан танхим” гэж нэрлэсэн юм бэ?

-Ухааны хааныг хаан гэдэг. Хаан ухаанаараа улс гэрээ авч явж,  айх аюулгүй, амсах зовлонгүй, төвшин сайхныг тогтоодог тархины болон сэтгэлийн их хүчтэнийг хаан гэдэг. Өнөөдөр эрчүүд бид улс гэрээ битгий  хэл өөрийгөө ч авж явах чадваргүй, бусдаас оюун ухаан. эд материалын хувьд хараат, мэдэхгүй чадахгүйгээ дуудаад. мэддэг нэгээ татаж унагадаг хөгийн болчихсоныг нуух юм байхгүй. Тиймээс хаан ухаантан болно гэдэг бол монгол эр хүн бүрийн хүрэхийг тэмүүлсэн оргил байх ёстой. Тийм ч учраас "Хаан ухаан танхим” гэж нэрлэсэн юм.

-Энэ бүхэн чинь XIII зуунд л хүчинтэй байсан зүйл биз дээ. Одоо XXI зуунд хэрхэн зохицуулъя гэж бодож байгаа юм бэ?

-Манай академийн олон нийтэд хүргэх гээд байгаа гол зүйл бол хэрхэн хүн байх, хэрхэн эр хүн байх,  хэрхэн эцэг хүн байх,  хэрхэн сайн эр хүн байх, хэрхэн хаан хүн байхыг мэдүүлэх юм. Ер нь хүн байна гэдэг ямар ч орчин нөхцөлд. Ямар ч хүрээлэлд бусдадаа далд болон илээр гай зовлон, төвөг бугшмал хэцүүг тарихгүй байх, харин эсрэгээр сайн сайхан, амар амгаланг авч ирдэг хүн болгох тухай сургадаг.  Өнөөдөр залуус бид олон сайхан их сургууль төгссөн, тансаг сайхан эд хэрэгсэл хэрэглэдэг боловч нэг л дутуу, нэг л буруу байдаг. Тиймээс алдаатай залуу хүн алхам бүрдээ ухаарал авдаг, түүн дээр тулгуурласан бодлого шийдвэрийг гаргадаг. Түүнийгээ үйл, үйлдлээрээ засдаг сэхээтэй  монгол хүн болцгоох хэрэгтэй хэрэгтэй байгаа юм. 13-р зууны үед Монголчууд ийм оюун, ухааны том тэсрэлт хийсэн болохоос сэлэм эргүүлээд давхиад байсан зүйл огтхон ч үгүй юм билээ.

 -Монгол суу ухаан танд яг юу өгсөн бэ?

-Монгол суу ухааны эцсийн зорилго бол Их Чингис ухаантныг төрүүлэх, түүнийг төрүүлж гаргаж ирсэн эр зоригтой, ир чадалтай, ур чадвартай ард түмэнг бий болгох тухай байдаг. Үүнийг ухаанаар, онолоор хийдэг. Өнөөгийн хүн төрөлхтөн эдийн засаг буюу эдээр засаглах ганц л онолтой бөгөөд түүнийх нь эцсийн зорилго нь зөвхөн эд хөрөнгөтэй болох, эрх мэдэлтэй болох л юм.

Тэгвэл монголчуудад амьдралыг, улсыг, төрийг гэгээрлээр засаглахуйн 10 онол байсан. Тэр 10 онол нь орчлон хэмээх улс гэрийг үүсгэдэг, байгуулдаг, хөгжүүлдэг, авч явдаг онолууд буюу байгалийн, орчлонгийн онолууд юм. Байгаль бол бүх зүйлийг төгс шийддэг. Тэгэхээр энэ 10 онол бол төгс шийдэл гэсэн үг. Монгол суу ухааны гол цөм нь энэхүү 10 онол. Түүнд суралцсанаар би хүмүүс энэ дэлхийд яаж зөв орших, зөв хөгжих, амьдралыг хэрхэн зөв засаглахыг ухаарч ойлгож байна. Энэ бол гэгээрэл.

-Монголчууд бусад үндэстнүүдээс бүр талаараа дээр гэдэг нь яг юу юун дээр гарч ирдэг вэ?

-Зарчмын хувьд монголчуудад бусад үндэстнээс ялгагдаад байх зүйл байхгүй. Харин эцэг дээдсийн нөр их хөдөлмөр зүтгэлээрээ олж авсан тархины өндөр хөгжил, эрдэм ухаан, ухаарал гэгээрэл, ёс суртахуун, зөв үнэн, хүч чадал, баатарлаг түүх, агуу соёл уламжлалаараа бол хэнээс ч онцгойрон ялгардаг. Харин өнөөдрийн бидэнд юу ч байхгүй. Харин ч муу муухай, задрал бутрал, мөхөл сөнөлөөрөө бусад үндэстнүүдийг манлайлж байна гэж хэлж болно. Хамгийн эмгэнэлтэй нь, өөрсдийгөө бусдаас  дээр гэж хоосон цээжээ дэлдсэн бардам сэтгэл, дутуу бодол, дутуу ухаарал өнөөгийн монгол эрчүүд биднийг хэн ч биш болгож байна.

Монгол суу ухаанд сургаснаар Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх гэрлийн дээд нэгдэл. Гэрэл гэдэг бол зөв, үнэн, шударга, ариун. Тиймээс Мөнх тэнгэр бол хэн зөв, үнэн, шударга, ариун байгаа хүнийг ивээдэг, бас хэн их хичээж зүтгэж, хөдөлмөрлөж ажиллаж байгаа хүнд тусалдаг юм байна. Мөн сайн сайхан байсан, хэн орчлонгийн жам ёсыг дагасанд л ивээл хайраа хүртээдэг. Энэ утгаараа харийн хэн нэг Joe, John ч  моныг голлогч монгол хүн болох боломжтой.

Харин монголчуудын хувьд өвөг дээдсийнхээ хүрсэн амжилтыг ухаараад, түүнийг давтаад, бүр давуулан биелүүлэх боломж буюу ясны, цусны, тархины, сүнсний өгөгдөл мэдээллийн хувьд харийн хэн нэгнээс хавьгүй өндөр юм. Бид энэ чигээрээ өдөр тутмын унтаж идэх, өмсөх зүүхтэй зууралдсаар унтсаар өнгөрвөл бидний хохь л болно. Ер нь бол Монгол суу ухаанд “Улс гэрийн дотоод дайсан бол гэгээрэлгүй хүн” гэж сургасан байдаг. Монголын жинхэнэ дайсан бол гэгээрэлгүй 2.9 сая монголчууд өөрсдөө болохоос гадаадын хөрөнгө оруулагч, банкны эзэд, долларын эздийн аль нь ч биш.

 -Хаан хүн гэдэг чинь алтан ургаас л гаралтай байдаг биз дээ?

-Алтан ураг гэдэг бол нийт монголчуудын хүрсэн амжилт. Жирийн малчин ард нь 1000 мэргэшлийг бөөнөөр нь эзэмшиж түүгээрээ амьдралын бүх хэрэгцээгээ хангаж ирсэн. Харин хаад, хатад нь 1944мэргэшлийг бөөнөөр нь эзэмшиж улсыг засах, төрийг төвшитгөх, дэлхийг төвшитгөх их үйл хэргийг бүтээж ирсэн. Гэтэл өнөөдөр бид амьдралынхаа турш ганцхан мэргэшил эзэмшиж байна. Түүгээр оршин амьдрахуйн бүх хэрэгцээг хангана гэдэг бүтэшгүй.

Бид 1000 мэргэшлийн үр шимийг төсөөлж, тооцоолж чадахгүй. Тийм ард түмнээс .1943 мэргэшлийг цогцлоосон Их Чингис ухаантан төрсөн байна. Тийм ч учраас “Агуу ард түмэн, агуу удирдагчийг төрүүлдэг” бололтой. Тиймээс хэн орчлонгийн зүй тогтол, зөв оршин амьдрахуйн тогтолцоонд зохицож амьдрахад урт дураараа буюу сайн дураараа жигүүрлэн орно тэр хүн оюун ухаан, зөн гэгээрэл, эрдэм ухаан, мэдлэг чадвараараа алтан ураг болох боломжтой.

-Монголын язгуур эв нэгдэл юун дээр оршдог вэ?

-Өнөөдөр Монголчууд юун дээр ч нэгдэхээ больсон, бас юун дээр нэгдэхээ ч мэддэггүй. Ардчилал хэмээх дураараа дургисан дунд чөмгөөрөө жиргэсэн мунхгуудын нийгэм нь хэн ухаантайгаа гутаадаг, хамгийн ухаантайгаа үзэн яддаг, золионд гаргадаг бузар цаг үеийг бүтээсэн. Энэ нь хэн ухаантайгийнхаа үгийг сонсдог, ухааныг нь ашигладаг ний тархины онолыг баллуурдсан. Зөв амьдрах, үнэн амьдрах зам чиггүй болсон, төсөөлөл ч үгүй болсон.

Монголчууд саяхныг хүртэл үнэн, зөв, шударга, ариун дээр нэгддэг, түүнийгээ хамтаараа хариуцдаг, хамтаараа шаарддаг, хамтаараа засдаг байсан. Учир нь, энэ тогтолцоо бол амьтны аймаг, манай дэлхий, нарны аймаг, бусад галактикуудад адилхан үйлчилдэг учраас. Өөрөөр хэлбэл, орчлонгийн оршихуйн үндсэн хууль учраас. Харин бид муу муухай, өглөг авилгал, хээл хахууль, лобби дээр нэгддэг болсон. Тиймээс бид Монгол улсаа үлгэрт гардаг түүхээр, хүлцэнгүй ноомой байдлаараа, чигээ алдсан шуналт хүслээрээ өмөөрдөг болсон. Зүй нь, бид улсаа ухаанаар, оюунаар, гэгээрлээр өмөөрөх ёстой. Тийм ч учраас улс гэрийн хана нь болсон ард түмэн улсаа өмөөрөн босоо орших 9 ухаанаараа улсаа өмөөрдөг байсан юм.

 Монгол суу ухааны Манукол академийн Суу ухаан танхимын жинхэнэ гишүүн Х.Лхагвасүх

 -Та хаан ухаан сургалтын талаар товч танилцуулна уу?

Монгол амьдралыг авч явах, монгол амьдралыг бадраахад бүх зүйлийг онолоор үйлддэг байсан бидний өвөг дээдсийн сургаал, мэдлэг чадварыг бүх хүмүүст хүргэх, түгээн дэлгэрүүлэх эхлэл нь хаан ухаан, хатан ухааны сургалт юм.

-Хүн төрөлхтөн, түүний дотроос монголчууд бидний өнөөгийн энэ буруу амьдралыг зөв зүгт залах болон монголчуудын амьдрах эр, ир, ур гурвыг бадраахад л манай хаан ухаан, хатан ухааны сургалтын гол зорилго оршдог. Монгол амьдралыг авч явах, монгол амьдралыг бадраахад бүх зүйлийг онолоор үйлддэг байсан бидний өвөг дээдсийн сургаал, мэдлэг чадварыг бүх хүмүүст хүргэх, түгээн дэлгэрүүлэх эхлэл нь хаан ухаан, хатан ухааны сургалт юм.

-Заавал хаан ухаан, хатан ухаан хэрэгтэй байдаг юм уу?

-Монгол гэрийн тооныг хоёр баганаар тулж босгодог. Тэгвэл аливаа улс үндэстэн ч гэсэн хаан ухаан. Хатан ухаан гэсэн хоёр том онолын шүтэн барилдлагаар л тогтвортой оршин тогтнодог жам ёстой юм байна. Тэр хоёр ухаан өрх гэрт ч, улс гэрт ч байхгүй учраас өнөөдөр монголчууд ч, дэлхий нийт ч оюун ухааны, оршин амьдрахуйн  уналт, доройтлын  туйлд хүрчхээд байна. Мөхөх үү, сэхэх үү гэдэг зааг ирмэгт ирчхээд байна шүү дээ.

-Тэгвэл хаан ухаан, хатан ухаан нь яг ямар ухаан байдаг юм бэ?

-Хаан ухаан, хатан ухаан нь хүнийг засдаг ухаан, амьдралыг засдаг ухаан, улс гэрийг засдаг ухаан. Гэхдээ гэгээрлээр засдаг ухаан. Товчхондоо, хүн болох ухаан, монгол хүн болох ухаан, эр эм хүн болох ухаан, эцэг эх хүн болох ухаан, гэрийн эзэн хүн болох ухаан, гэгээрлийн эзэн хүн болох ухаан. Хамгийн дээд түвшиндээ улсын эзэн хүн болох ухаан, төрийн эзэн хүн болох ухаан.

-Өнөөдөр ийм ухаантан хүмүүс хэр зэрэг олон байна вэ?

-Яг өнөөгийн хүн төрөлхтөн, тэр дундаас Монголын ард түмэн дотор нэг ч хаан ухаантан, нэг ч хатан ухаантан байхгүй байна.  Харин ийм эрдмүүд, ухаанууд байдаг юм байна, сурах эзэмших ёстой юм байна гэдгийг сонссон ойлгосон цөөхөн хэдэн хүмүүс л энэ сургалтад хамрагдаад суралцаад явж байна.

-Хаан ухаантан хэзээ төрөх вэ?

-Хаан ухаантан, хатан ухаантан төрж гарах нь тийм ч амар ажил биш бололтой. Бидний мэддэг их сургууль төгсөхтэй огтхон ч адилгүй. Мэргэжилтэн болохтой адил тийм ч амар зүйл биш юм байна. Одоогийн их дээд сургууль төгссөн ялангуяа Harvard, Cambridge-ийн диплом өвөртөлчихсөн дурын хүн хаан ухаантан болчихгүй юм байна. Мөн ямар нэг улсын ерөнхийлөгчийн, ерөнхий сайдын суудалд сууснаараа хаан ухаантан болчихдоггүй юм байна.

Энэ хаан ухаантан, хатан ухаантан болно гэдэг чинь амьдралыг бүх талстаар нь сайнтай нь муутай нь, зөвтэй нь буруутай олж харж, засаж залж, эрхшээхээс гадна хамгийн гол нь орчлонгийн оршихуйн үндсэн хуульд захируулж бүхнийг зөв, үнэн, шударга, ариун авч явж чаддаг ухаантан байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, зөв, үнэн, шударга, ариуны хаан бол хаан ухаантан. Ухааны хаан бол хаан ухаантан. Гэгээрлийн хаан бол хаан ухаантан. Засаглахуй, бадрахуйн хаан бол хаан ухаантан. Удирдахуйн, хүчирхэгжихүйн хаан бол хаан ухаантан. Алсын бодлого, холын ухааны хаан бол хаан ухаантан. Монгол суу ухаанд сургадаг: “Холыг хардаггүй хүн, ойрын зовлонгоос салдаггүй гэж ”.

-Та юуг онцолж хэлмээр байна?

-Өнөөгийн хүн төрөлхтөн тэр дундаа Монголын ард түмэн бүгдээрээ эр эм, хөгшин залуу, дээр дооргүй бүгдээрээ эрхэм сайн эр хүн, гэргий мэргэн ухаантан болох төдийгүй хаан ухаантан, хатан ухаантан болж гэгээрээд улс орноороо, цаашлаад дэлхий нийтээрээ төвшин сайхан наран дулаан амьдраасай л гэж хүсмээр байна. Бүр гуймаар шаардмаар байна.

 Монгол суу ухааны Манукол академийн Суу ухаан танхимын жинхэнэ гишүүн А.Тэнгис

 -Өнөөдөр Монгол хаан ухааны хэрэгцээ, хэрэглээ юу вэ?

Өрх гэртээ эзэн нь болж сайн сайхан амьдралыг бий болгодог хүнийг гэрийн эзэн гэдэг байна.

-Хаан ухаан гэж хүмүүс зуу зуун жилийн өмнө байсан, одоо хэрэггүй зүйл мэтээр ойлгодог. Гэтэл үгүй юм. Өрх гэртээ эзэн нь болж сайн сайхан амьдралыг бий болгодог хүнийг гэрийн эзэн гэдэг байна. Харин улс гэр, дэлхий гэртээ эзэн болдог хүнийг хаан ухаантан гэдэг.

Төрийн тэргүүн, хаан суудалд заларчихвал л хаан болчихдог мэтээр бид буруу ойлгодог бол Монгол суу ухаанд хаан 73 суу ухаанд суралцаж, боловсорч, гэгээрсэн хүн л улс гэртээ эзэн болж чадах ба түүнийг хаан ухаантан гэж төрийнхөө хойморт залдаг. Өнөөдөр Монгол улсыг сайн сайхан болгон бадраах эзэн байхгүйн улмаас эх орон маань, төр маань эзгүйрчхээд байна гэхэд хилсдэхгүй. Ийм л учраас Монгол улс ,мөхөх үү сөнөх үү, тэсэж үлдэх үү гэдэг энэ чухал цаг үед Монгол хаан ухааныг нийгэмд хүргэж, улс орны эзэн болсон ирээдүйг төрүүлэн бэлтгэх явдал юм.

-Монгол улс мөхөж, сөнөхийн заагт байна гэж та хэллээ. Юунаас болоод ингэж хэлэх болов оо?

-Эдийн засаг нь өсөөд байна гэх боловч юмны үнэ тогтмол өсч, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож байгаа нь  хэний ч нүднээ бэлхэн.  Эрх мэдэлтэн, албан тушаалтнуудыг буруушаалаа гэхэд ард түмэн дунд улс орноо хайрладаг, өмөөрдөг хүний  үнэртэй хүн тун ховор болсон.   

Энэ бол ухамсар оюуны доройтол нь Нийтээрээ ядуурсан хүмүүс хоногийн  хоолоо залгуулахаа бодохоос улс орон, үр хойч хойч ирээдүйгээ боддоггүй юм байна. Энэ сиймхийгээр харийнхан газар нутгийг маань ухаж сэндийчиж, хүмүүсийг  харьжсан сэтгэхүйтэй,өөрөөсөө өөр хэнийг ч үл бодох, хов жив хөөцөлдөхөөс өөр чаддаг зүйлгүй хүмүүсийн бүхэл бүтэн арми, хүн  сүрэг бий болгосон. Жишээ авъя л даа. Улаанбаатарт эрүүл хүн байхгүй. Жирэмсэн  эхчүүдийн гуравны нэг нь зулбах юм уу төрсний дараа хүүхэд нь эндэж байна.

Төрсөн  хүүхдийнх нь  ихэнх нь өвчтэй.  Шөнийн  Улаанбаатарыг харахад гял цал машинууд, гэрэл чийдэн, шинэ шинэ барилга үзэгдэнэ. Энийг хөгжил гэж гадныхан телевиз радио, мэдээ мэдээллээр ухуулдаг. Гэтэл хүн гэдэг өөр өөрөө байгальтай хүйн холбоотой түүнээсээ тасарвал мөхөх тавилантай, амьдралын эрч мэд хүчээр тасардаг бодгаль юм байна. Хүн бүхэнд илхэн буй энэ байдлаас харахад Монгол улс тэр мөхлийн цэгтээ очих тун ойртсон.

-Монгол хаан ухаан Монголыг аварна гэж байна. Үнэхээр тийм бол үүний гол нууц нь юунд оршиж байна вэ?

-Дэлхий нийтийг өнөөдөр дэлхийн  банкны захирлууд, их гүрний удирдагч гэх нар л чигийг нь гаргаж байна. Тэд бол ухаантай хүмүүс. Гэхдээ тэд дэлхий нийтийн амьдралыг сайн сайхан болгохыг зориогүй. Тэд дэлхийг яаж боолчлох вэ?  дэлхийг яаж харанхуй бүдүүлэг байлгах вэ?,  дэлхийг яаж сорж мөлжих вэ?, дэлхийг яаж дарлаж мөлжих вэ? гэдгийг л гол зорилгоо болгосон.

Энэ башир бүхнийхээ төлөө байнга ил далд дайн явуулж, хүмүүсийн тархийг асар их хэрэггүй мэдээллээр бөмбөгдөн  оюун ухааныг сүйтгэж, 7 тэрбум хүнийг идэж хэрэглэхийн тулд бүхнээ зориулдаг болгосноор л өөрсдийн хяналтад байлгах бодлого барьж байдаг нь нэгэнт ил болсон. Гэтэл монгол хаан ухаантан тэр дундаа нь Чингис хаан бол 13-р зуунд дэлхийг төвшитгөсөн их хаан байсан. Тэр үеийн хар амиа бодсон хаадуудыг дарж, ард түмнийг нь  боолчлол, дарлал, зовлонгоос салгаж өгч  байсан их буянтан, их үйлстэн.

Мөн монгол хаан ухаан нь улс орныг зөв, үнэн, шударга ариун руу чиглүүлэн хөтлөгч төдийгүй монгол амьдралыг гэгээрлээс гэгээрэлд хөтөлдөг, төвшин сайхнаас төвшин сайханд хөтөлдөг. Хүмүүст тархины, зүрхний, сүнсний, амьдралын аз жаргалын эрх чөлөө олгодог. Улс орныг гэгээрлийн улс болгодог. Чухамхүү энэ агуу чанараар нь хаан ухаан гэж нэрлээд байгаа юм. Өнөөдөр энэ монгол хаан ухаан гарч ирлээ. Монгол эрчүүд түүнийг эзэмшиж Монгол улсаа аврах. Цаашилбал сүйрч буй дэлхий ертөнц, хүн төрөлхтнийг ч аврах байх гэж найдаж байна. Хэрэв үүнд нууц гэж байгаа бол гагцхүү энэ дэлхийг төвшитгөх ухаан нь Монголоос л гарч ирсэнд болоод зөвхөн монгол хүн л түүнийг эзэмших потенциалтайд нууц нь оршино. Жонни, Синди, Кимийн ухаан Монголыг аврахгүй ээ.

 -Эцэст нь монгол хаан ухаан гэж юу байдаг талаар товч танилцуулна уу?

 -Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад  төрөө зас гэсэн үгийг бид сайн мэднэ. Яг энэ жишгээр гэрээ, нутаг уул усан дахь хүмүүсээ, ургамал байгалиа, улс орноо гэгээрлээр засаглаж, төвшитгөж, хамгаалж, тусгаар тогтнолоо батжуулж бэхжүүлдэг ухаан бол монгол хаан ухаан юм. Монгол улс үндэстнийг бүх талаар Монгол улс үндэстэн  шиг авч явдаг ухаан бол монгол хаан ухаан.

 Монгол суу ухааны Манукол академийн Хаан ухаан танхимын жинхэнэ гишүүн  О.Цоо

 -Манукол академийн үйл ажиллагааны талаар товч танилцуулна уу?

Манукол академи нь анх 2009 оны 3 сарын 5-нд байгуулагдсан

 -Манукол академи нь анх 2009 оны 3 сарын 5-нд байгуулагдсан. Монгол суу ухааныг судлан тайлах, түүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нийгэмд тайлбарлаж түгээх зорилготой төрийн бус байгууллага юм. Манукол академи нь одоогоор эр тулх ухаан, гэргий мэргэн ухаан сургалтыг тус тус явуулж байгаа.

-Эр тулх ухаан гэж ямар ухаан бэ?

-Эрэгтэй хүн удамшилд зохистой 25 эрдэмд суралцаж эзэмшсэнээр биеэ засаад гэрээ засаж эрхэм сайн эр хүн буюу эр тулх ухаантан болно. Ийм эр хүнийг дээдлэх эр хүн гэдэг. Дараа нь хаан 73 суу ухаанд суралцсанаар төрийг засаж чадах хэмжээний эрдэм ухааныг эзэмшдэг.Үүнийг эзэмшсэнээр улс орныг авч явах, засаж төвшитгөх чадвартан болдог.

Өнөөгийн бид их сургуульд сураад шинжлэх ухааны  мэдлэг эзэмшээд диплом өвөртлөөд болчихдог. Харин яаж зөв, үнэн, шударга, ариун амьдрах амьдралын их сургуулийг хэн ч төгсдөггүй. Бас хэн ч  суралцдаггүй. Амьдралын сургалтад Монгол хүний есөн эрдэм,  эр хүний арван  эрдэм, эцэг хүний зургаан  эрдэм, Хаан хүн 35 эрдэм,  Их засгийн 35 эрдэм,  хаан 73 суу ухааныг сургадаг.

Энэхүү эрдмүүд нь хүнийг хэрхэн элбэрч энэрэх, хайрлаж халамжлах, уучилж өршөөх, хэрхэн эвлэн нэгдэх, хэрхэн үнэн шударга, бат журамтай, ёс төгс байх, хэрхэн цэвэр ичимтгий, уужим талбиун байж эвийг эрхэмлэх талаар сургадаг. Мөн хэрхэн нойронд сэргэг, номонд мэргэн, үнэнд баясалтай, үгэнд цэцэн,  дайнд баатар, далайд усч, хуульд шударга, хуримд цовоо, дээдэд зусаргүй, доодод хайртай байхыг ч сургадаг. Түүнээс гадна эр хүний уужим ухаан, хатан зориг, бат журам, өрх гэрийн түшиг, үр хүүхдийн сүлд байх, гэрийн эзэн байх эрдэм ухаануудыг ч заадаг.

 -Энэ сургалтад суралцсанаар таны амьдралд хэрхэн өөрчлөлт орсон бэ?

 -Энэ сургалтад явж сурсан мэдсэнээ ' өөрийн амьдралдаа тодорхой хэмжээгээр амжилттай хэрэгжүүлж байгаа. Сурсан мэдсэн бүхэн маань намайг ирээдүйд амьдралд тохиолдох олон аюул эрсдэл, зовлон зүдгүүрээс холдуулсан гэж үзэж байгаа. Гэрэл гэгээ нь гийсэн энэ эрдэм ухаануудыг өөрийн ойр дотны хүмүүстээ дамжуулан хэлж ярьж, зааж зөвлөж байгаа. Өвөг дээдэс маань учиргүй юм, шалтгаангүй юм гэж нэгээхэн ч үгүй гэж захиж сургадаг. Энэ сургалтад сууж өвөг дээдсийн өвлүүлсэн энэ их эрдэм ухаанд суралцсанаар энэ сургаалыг өмнө нь чихний хажуугаараа өнгөрүүлдэг байсандаа их харамсахын зэрэгцээ уг сургаалын утга агуулга, мөн чанарыг нь сэтгэл зүрхэндээ мэдэрдэг болсон.

 -Хаан 73 суу ухаан гэж ямар ухааныг хэлдэг вэ?

 -Хаан 73 суу ухаан нь  эрэгтэй  хүний хөгжлийн хамгийн дээд түвшин. Хаан 73 суу ухаанд боловсорсон хүнийг хаан ухаантан гэнэ. Монгол төрийн тулгуур 3 онолын нэг болох гэрийн онолын хана нь ард түмэн, унь нь ноёд тайж, хаалга нь алтан ураг, тооно нь хаан, хатан. Монгол хаан ухаантан нь улсыг засахдаа оюун ухаанаар засаглагч үүрэг, зөнгөөр засаглагч үүрэг, тусгаар тогтнолоор засаглагч үүрэг, устгагч үүрэг гэсэн 4 том үүрэг гүйцэтгэдэг. Хаан ухаан бол хүнийг засдаг, амьдралыг засдаг, улсыг засдаг, төрийг төвшитгөдөг ухаан. Манай танхим 3 сарын 23-ны 14:00 цагт Соёлын төв өргөөнд “ Монгол хаан ухаан” лекцийг олон түмэндээ үнэ төлбөргүй хүргэх гэж байгаа. Уншигч  олныг өргөнөөр  хамрагдахыг урьж байна.

 -Энэ лекц үнэ төлбөргүй тавигдах болсон шалтгаан юу вэ?

 -Манукол академийн судалгааныхаа үр дүнг монголчууддаа төдийгүй монгол туургатанд хүргэх зорилгын дагуу үнэ төлбөргүй уншигдана.

 -Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуустаа уриалж юу хэлмээр байна вэ?

 -Хүн бүр өөр өөрсдийнхөө ачааг даавал

Хүйлэн хөх тэнгэрийн доор монголчууд алзахгүй.

Эцэг өвгөдийн маань олон зуун мянган жилийн туршид хурааж хуримтлуулсан энэ их арвин мэдлэгт хүүхэд залуус маань толгой дараалан суралцаж эх орныхоо төлөө өөр өөрсдийнхөө хувь нэмрийг оруулбал Монгол улс улсын дайтай өөдөө мандан бадарна. Гагцхүү сэрж мэдэрч, сэхээрч ухаараад гэгээрлээс гэгээрэл рүү, төвшин сайхнаас төвшин сайхан руу зориглон нүүх тэр тэнгэрийн цаг нь иржээ.

 Монгол суу ухааны Манукол академийн Хаан ухаан танхимын жинхэнэ гишүүн Д.Наранхүү

 - Яагаад өнөөдөр бид тусгаар тогтнол гэж ярих ёстой вэ?

Европын хүчирхэг улс орнууд нийлж долларын эсрэг евро гэсэн мөнгөн тэмдэгт гаргах зорилгын доор нэгдсэн.

 -Яагаад гэвэл мөхөж сүйрэхгүйгээр мөнх оршихын тул тусгаар тогтнол хэрэгтэй. Дэлхий нийтээрээ даяаршиж байна. Европын холбоо хил хязгааргүй нэгдсэн нэг улс болсон. Дэлхий хавтгай болж байна гэж их ярих болсон байна. Европын холбооны үндсэн зорилго нь хил хязгааргүй болох биш байсан гэж боддог. Харин ч эсрэгээрээ нэг нэгээрээ тэмцээд дийлэхгүй дэлхийн санхүүг доллартай уясан неоколончлолын эсрэг санхүүгийн тэмцэл санхүүгийн тусгаар тогтнолын төлөө нэгдсэн. Европын хүчирхэг улс орнууд нийлж долларын эсрэг евро гэсэн мөнгөн тэмдэгт гаргах зорилгын доор нэгдсэн.

Бидний тусгаар тогтнолын тухай яриа маань хил хязгаарын тухай ярианаас хальчихлаа. Өнөөдөр хилийн маргаангүй л байгаа шүү дээ.

Тусгаар тогтнол гэдэг нь зөвхөн хил хязгаартай байх тухай ойлголт биш юм. Хил хязгаарын бүрэн бүтэн байдал гэдэг бол тусгаар тогтнолын зөвхөн нэг л хэсэг нь. Магадгүй хамгийн эхний үндсэн шалгуур ойлголт юм. Харин ч тусгаар тогтнолын тухай ярих цаг нь болсон.

 -Монгол улс бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж танигдсан улс. Гэтэл та тусгаар тогтнолын тухай ярих цаг нь болсон гэх юм. Үүнийгээ тодруулахгүй юу?

 -Монгол суу ухаанд авч үздэг тусгаар тогтнолын ойлголт нь өнөөгийн бидний тусгаар тогтнол гэж үздэг ойлголтоос цар хүрээ, агуулгын хувьд их өргөн юм. Хилийн зурвасын тухай ярьсан. Үнэндээ хилийн зурвас маань жил ирэх тутам дотогшилж газар нутаг маань багассаар байдгийг бид анзаардаггүй, бас мэддэггүй.

 -Тэгвэл таныхаар тусгаар тогтнол гэж юу юм бэ?

 -Тусгаар тогтнол гэдэг бол хэнээс ч, юунаас ч үл хамааран оршин тогтнох чадвар юм. Монгол суу ухаанд Монгол улсын тусгаар тогтнолыг  гадаад ба дотоод гэж хоёр хувааж авч үздэг.  Дотоод тусгаар тогтнолыг хатан  ухаантнууд, хариуцаж хамгаалж авч явдаг бол гадаад тусгаар тогтнолыг хаан ухаантнууд хариуцаж хамгаалж авч явдаг байжээ. .

 -Өнөөдөр бид арчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгчтэй. Тэгээд ч хаан, хатан байхгүй. Тиймээс энэ хаан, хатны тухай  яриа  яагаад хэрэгтэй гэж?

-Тусгаар тогтнол ярихын тулд улс байх хэрэгтэй. Улс байхын тулд тусгаар тогтнол хэрэгтэй. Улс байхын тулд улс гэж юуг ойлгодог тухай эхлээд ярих хэрэгтэй болно. Энэ бүгдийг ярихын тулд дэлхийн түүхэнд  хамгийн хүчирхэг байсан Их Монгол улсын төрийн зохион байгуулалт үзэл бодлыг авч үзвэл бүх юм ойлгомжтой болох юм.

Орон зайн буюу хил хязгаарын бүрэн бүтэн байдал. Энэ бол одоогийн манай улсын хил хязгаар. хил хязгаараар хүрээлэгдсэн газар нутаг. Энэ 1.5 сая кв км газар нутаг бол монголчууд бидний орон гэр болсон газар нутаг түүний дээрх болон доорх баялаг юм. Харамсалтай нь манай газар нутгийн 60-70% нь уул уурхайн лиценз хэлбэрээр харийнхны мэдэлд орчихсон. Улс орны хөгжлийн үндэс гарц нь уул уурхай гэж тархи угаагаад ашигт малтмал баялгийг нь харийн цөлмөгч гүрнүүд ухаж, зөөгөөд дуусаж байна. Цөлмөөд зогсохгүй ашигт малтмал олборлосон газар нутагт хүн байтугай мал, амьтан ч амьдрах бэлчих боломжгүй болгон хордуулаад хаяад гарч байгаа.

Мөн үе үеийн эх оронч хөвгүүд дайчин эрсийн урт дураараа болон тушаалаар хамгаалж амиа өргөж ирсэн газар нутгийг өөрсдийгөө төр хэмээн ойлгосон эрх баригчид өнөөдөр доллар хэмээх мөнгөөр ил цагаан худалдаж байна. Хүннүгийн Их хаан Модун Шанью “Газар бол улсын үндэс” гэж хэлсэн. Бас “Миний Монголын газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” хэмээх Галдан Бошигт хаантай дамнуулан хэлж тусгаар тогтнол газар нутгийнхаа төлөө тэмцсэн байдаг. Эцэг дээдсийн сургаал  юу ч биш болсон. Орон зайн тусгаар тогтнол буюу хил хязгаарын бүрэн бүтэн байдал бидэнд байгаа гэж хэлэхэд үнэхээр учир дутагдалтай.

Ахуйн буюу эдийн засгийн тусгаар тогтнол. Өнөөдөр бид хийж чаддаг юм байхгүй бүгдийг гаднаас авдаг болсон. Гадаад улс орнуудаас хүнс болон эд материалын бүрэн хараат болсоор байна. Улс орны хөгжил бие даан орших үндэс болсон бүх зүйлс бараа материал, хүнс зэргийн 80 гаруй хувь, шатах тослох материал 100 хувь импортолдог болсон. Хятад улс хилээ хаавал Монгол улс наад захын өмсөх хувцасгүй, идэх хоолгүй болоход хүрнэ. Бүх зүйлээ Хятадад өгөөд хятадууд тэнд үйлдвэрлээд шороон тэрбум хүнээ тэжээнэ, ажилтай амьдралтай байлгадаг. Монголчууд энд амьдрах чадвараа алдаад амьдрах эр, ир, ур гурваа мохоогоод сууж байна. Бүгдийг бэлэнчилнэ. Гэтэл 90 оноос өмнө аж үйлдвэрийн картелуудтай бензин машинаас бусдыг бараг бүгдийг хийж үйлдвэрлэдэг байсан.

Цусны буюу удамшлын тусгаар тогтнол. Энэ монгол үндэстэн үлдэхийн тулд цусны тусгаар тогтнол заавал байх ёстой. Өнөөдөр барууны болон бусад орнууд азийн цөөхөн орноос бусад нь үндэстэн байхгүй. Жишээ нь, Герман, Франц, Итали үндэстэн байхгүй шахуу болсон. Учир нь, бүгд цус генийн хувьд холилдчихсон. Хоорондоо ялгарах юмгүй болсон. Тэгээд зүгээр Герман улсын иргэний үнэмлэх авчихсан. Түүгээрээ би герман хүн, англи хүн гээд явж байдаг. Өнөөдөр МУ-ын иргэний үнэмлэх авчихсан япон солонгос хятад хүн байна. Тэд нар бол монгол хүн биш шүү дээ. Өнөөдөр Монгол хүүхдүүд хөх толботой төрж байгаа боловч монголдоо гээд сэрээд босоод ирэх зоригтой зүрхтэй аавын хүү ээжийн охин олдохгүй байгаа нь энэ цусны тусгаар тогтнол алдагдсаны тод баталгаа.

Тархины буюу оюуны тусгаар тогтнол. Монголоор сэтгэдэг хүн байхгүй, монголоор ярьдаг хүн байхгүй, монголоор ухаардаг, сэхээрдэг, гэгээрдэг, бүтээдэг, сэтгэдэг хүн байхгүй. Харин үүний оронд хятадаар, оросоор, америкаар, япон, солонгосоор сэтгэж байна. Шашнаар мухар сүсгээр сэтгэж байна, бодож байна, хэлж байна, хийж байна, үйлдэж байна, амьдарч байна, Дээр нь амьдрал ахуйдаа хэрэглэж байгаа улс орноо авч яваа мэдлэг мэдээлэл нь дандаа харийнхны мэдлэг мэдээллийн сан. Баруун европын гаралтай шинжлэх ухаан нь баруун европын суурин иргэншилд л зохицсон байдаг. Их сургуулийн танхим, интернет, ном сониноос олж авсан мэдээлэл нь харийн нэг нөхрийнх л байгаа. Бидний удмынх биш. Монгол хүн өөрөө мэдлэг бүтээж чадахгүй болсон. Эзэрхэг гүрнүүдийн неоколончлогчдын бодлогоо явуулдаг үндсэн зэвсэг, арга хэрэгсэл, зарчим нь:

1000-ыг хулгайлахад хоёр гар хэрэгтэй

Саяыг хулгайлахад үгсэн хуйвалдах хэрэгтэй

Бүгдийг хуу хамахад хууль хэрэгтэй гэж....

Засгийн буюу төрийн тусгаар тогтнол. Монгол төр гэхээр хэдэн УИХ- ын гишүүд, сайд дарга нар биш. Харин 2,9 сая монголчууд бид нар. Жирийн иргэдээс эхлээд ерөнхийлөгч нь хүртэл харийг шүтэж, харьд боловсрол эзэмшихийг илүүд үздэг болсон. Өнөө цагийн МУ - ын гурван хаан болсон ерөнхийлөгч, ерөнхий сайд, ИХ - ын дарга нь бүгд хариар сэтгэж, бодож, тооцоолж, харж, хандаж, хийж үйлдэж байна. Дандаа гадны зөвлөх туслахтай, шинжээчтэй. Тэд нар нь зөвлөж, зааварлаж, зээлж, тусалж байгаа нэрийн доор ямагт өөрсдийн эрх ашгийг зүтгүүлж байдаг.

Монгол төрийг хэдэн долларын эзэд л хуруугаараа дохиод л хөдөлгөж байна. Улс гэрийн үйл хэргийг нэгтгэж уяж эвцэлдүүлэгч хаан буюу ерөнхийлөгчийнх нь тархи монгол тархи биш болсон. Тэгэхээр бид нар улсаа тусгаар тогтносон бүрэн эрхт монгол улс энэ тэр гээд яриад байх үндэсгүй болж байна. Улс гэр цогцлохын тулд энэ 5 тусгаар тогтнол цогцлох ёстой. Энэ 5 тусгаар тогтнол мандан бадарч, хүчирхэг оршиж жинхэнэ утгаараа Монгол улс тусгаар тогтнох учиртай юм.