Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.03.18

Жилд 300 мянган тонн хүдрийн баяжмал баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо

Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын 10-12-нд Баян-Өлгий аймагт ажиллажээ. Энэ үеэр Уул уурхайн сайд тус аймгийн Ногооннуур сумын нутагт орших цайр, хар тугалганы  “Дулаан хар”-ын уурхайн баяжуулах үйлдвэрийн нээлтэнд оролцов.

Энэхүү баяжуулах үйлдвэрийг тусгай зөвшөөрлийг эзэмшигч БНХАУ-ын “Чи Хуа” группын “Юyшэнгминг” ХХК барьж, ашиглалтанд оруулсан бөгөөд,  жилд  300 мянган тонн хүдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Энэ утгаараа баруун бүсэд дэх хамгийн томд тооцогдох үйлдвэр болж байгаа юм байна. Ил, далд уурхай ,баяжуулах үйлдвэрт нийт 700 орчим хүн ажлын байртай болно. 

“Дулаан хар” баяжуулах үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд  Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен болон албаны бусад хүн оролцжээ. Баяжуулах үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагааны үеэр  сайд Д.Ганхуяг “Уул уурхайн салбар нь Монгол Улсын экспортын 90 орчим хувь, Улсын төсвийн 25-30 орчим хувийг дангаар бүрдүүлдэг. Уул уурхайн салбараас улсын эдийн, төсөвт оруулж буй хувь нэмрийг шууд ба шууд бус ангилж болно.

Шууд оруулж буй нөлөөлөлийг улсын болон орон нутгийн төсөвт татвар, хураамж, ногдол ашгаар оруулж буй орлогыг хэлж болно. Мөн энд хөрөнгө оруулалтыг ч тооцож болно. Энэ утгаар нь улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бүх бүтээн байгуулалтын ажил, тухайлбал тухай орон нутагт нэг сургууль баригдлаа гэхэд барьсан зардлын 30 орчим хувь нь өвөг дээдсээс улдээсэн газрын хэвлийн баялагын буян  гэж ойлгох нь зүйд нийцэх юм. Төсвийн урсгал зардлын төрөл болох цалин, тэтгэвэр ч мөн адилхан.

Одоо технологийн туршилт хийж, технологио сонгох, хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах ажлууд үлдсэн.

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад технологийн шинжтэй ажлууд хийгдэх шаардлагатай байгаа талаар “Асгат” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал танилцууллаа. 

Д.Ганхуяг хэлэхдээ “Энэ ордод геологийн хайгуул сайн хийгдсэн. Хоёр орны Засгийн газрын төвшинд энэ ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шийдвэр гарсан. Одоо технологийн туршилт хийж, технологио сонгох, хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах ажлууд үлдсэн. Шинэчлэлийн Засгийн газар томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг идэвхжүүлж байгаа” гэлээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэхүү битүү захын нээлтийн үйл ажиллагаанд оролцох үеэрээ “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид нийгмийн олонхийг бүрдүүлж байж чинээлэг ардчилсан нийгмийг цогцлоох учиртай. Тиймээс шинэчлэлийн Засгийн газрын энэ шинэлэг арга хэмжээгээрээ "Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд" жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих бодлогоо хэрэгжүүлж байна. Энэ олон улсын жишигт нийцсэн битүү захын байгууламжийг "Ус-орчин" ХХК маш хурдан хугацаанд барьж ашиглалтанд өгч байгаад талархал илэрхийлж байна.

Битүү зах баригдсанаар үйлчлэгч, үйлчлуулэгч нар эруул, аюулгүй, таатай орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Шинэчлэлийн Засгийн газар ажил эрхэлж байгаа иргэд, аж ахуй нэгжийг боломжтой бүх хувилбараар дэмжин ажиллаж байна. Шалтгаан нь  иргэн бүрийн бүтээлч санаачлага, ажил хөдөлмөр, бүтээмжийн үр дүнгээр тухайн улсын хөгжлийн түвшин тодорхойлогддог тийм зах зээлийн эдийн засгийн нийгэмд бид амьдарч байгаад оршино. Ер нь  Монгол Улсад ажил эрхэлж байгаа хүн бур сайхан амьдрах боломж бурдэх болно.Ийнхүү Баян-Өлгий аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ая тухай орчинд худалдаа наймаа эрхлэх боломж бүрдэж байгаад талархаж байна” гэлээ.