Японы бүтээгдэхүүнийг Монголд туршина
Японы Кубота трактор
2013.05.22

Японы бүтээгдэхүүнийг Монголд туршина

Япон улсын өндөр технологийг судлаж, туршлагад суралцах шаардлага монголын инженерүүдэд зайлшгүй тулгарч байна. Энэ хүрээнд Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо энэ чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд аж үйлдвэрийн газруудтай холбоо тогтоожээ.

ТИХ холдинг компани, Нийгата Трансис компани, Кубота корпорациуд монголд өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг оруулж ирж туршихаар зөвшилцсөн байна.

Ингэснээр хэрвээ монгол улсын нөхцөлд бүтээгдэхүүний туршилт амжилттай байвал салбар үйлдвэр нээж ажиллуулах ажээ.