Эрдэс баялгийн бирж байгуулна
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.03.13

Эрдэс баялгийн бирж байгуулна

Манай улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр шинэ системд нэвтрээд, хууль эрх зүйгээ шинэчилсэн ч бодит байдал дээр тодорхой үр дүн гарахгүй байгаа.

Тэгвэл саяхан Канадын Торонто хотноо болсон хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр Уул уурхайн яамнаас Торонтогийн Хөрөнгийн биржтэй Эрдэс баялгийн бирж байгуулах ажлын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Чуулганы үеэр Торонто хотын хөрөнгийн биржийн тэргүүн дэд ерөнхийлөгч Унгад Чадда, Монголын Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг эрдэс баялгийн бирж байгуулах асуудлаар ярилцжээ.

Торонтогийн Хөрөнгийн бирж Азийн мөнгөн урсгалыг Монголоор дамжуулах зорилготой Эрдэс баялгийн бирж байгуулах ажилд техникийн туслалцаа үзүүлэхээс гадна хүний нөөц бэлтгэхэд хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.