Лу.Болд сайд Баян-Өлгий аймагт ажиллана
Гадаад харилцааны сайд Л.Болд
2014.03.04

Лу.Болд сайд Баян-Өлгий аймагт ажиллана

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллана.

Тэрээр Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, гадаад харилцааны асуудлаар санал солилцох аж.

Түүнчлэн 340 дугаар Барилгын цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн Хөгжимт драмын театрт иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийх юм байна.