УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2014.01.17

Дархан-Уул аймагт гэр хорооллын дахин төлөвлөлтийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй

90 гаруй мянган хүн амтай Дархан-уул аймагт 6000 орчим цэцэрлэгийн насны хүүхдүүд бий. Тэдний 3-ны нэг нь огт цэцэрлэггүй өсч байна. цэцэрлэг,сургуулийн хүрэлцээнээс гадна. Энэ аймагт тулгамдаж байгаа асуудал бол гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх явдал гэж Дарханчууд үзэж байна.

Дархан-Уул аймгийн төвд 75 мянган иргэн амьдарч байгаа хүмүүсийн 40 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Энэ нь хөрсний болон агаарын бохирдлыг бий болгож байгаа. Түүнчлэн аймагт ажилгүй иргэдийн тоо өсөх хандлагатай байгааг тус аймагт ажиллаж байгаа УИХ-ын гишүүдэд хэлж байлаа.

Дархан-Уул аймгийн хэмжээнд жилд 23 мянган тонн хог хаягдал гардаг. Тиймээс тус аймагт хог хаягдал боловсруулах үйлдвэр яаралтай хэрэгтэй байгааг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Улс төрчдөд дутаад байгаа нэг зүйл бол нийгмийн гишүүн олон түмний төлөө явах үүргээ л мартаад байна.  Улсын төсөвт цалин, тэтгэвэрт зориулж 230 гаруй тэрбум төгрөг суулгасан. Энэ бол өнөөдрийн байгаа л бололцоо. Гэхдээ чамлалттай байна, нэмэх ёстой гэдэг зүйлийг ярьж байгаа ч энэ талаар бид судалж байгаа.

Дархан бол залуусын хот тэр ч утгаараа хотын амьдрал үргэлж гэрэл гэгээтэй дүүрэн байх ёстой. Цаашид хийгдэх бүтээн байгуулалт болгонд иргэд оролцон ажилтай орлоготой болох учиртайг ч хэлж байлаа.