Баянгол дүүрэгт 2013 онд хийгдсэн ажлын тайлан, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар иргэддээ тайлагналаа
2014.01.13

Баянгол дүүрэгт 2013 онд хийсэн ажлаа тайлагналаа

Баянгол дүүрэгт  2013 онд хийгдсэн ажлын тайлан, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар иргэддээ тайлагнах, санал хүсэлтийг хүлээн авах уулзалтөчигдөр тавдугаар хорооноос эхэллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн  С.Одонтуяа,  НИТХ, ДИХ-ын төлөөлөгчид болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд  оролцсон байна.

Уулзалтын эхэнд Шинэчлэлийн Засгийн газраас 2013 онд хэрэгжүүлсэн ажлын талаар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн  С.Одонтуяа болон НИТХ, ДИХ-ын төлөөлөгчид мэдээлэл хийж, дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтад иргэдийн оролцоо чухалыг онцоллоо.

Мөн дүүрэгт хийгдсэн ажлын тайланг Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын талаар Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Дулмаа нар мэдээлэл хийсэн юм.

Уулзалтын үеэр иргэдийн сонирхсон асуултад төлөөлөгчид хариулт өгч, санал хүсэлт, өргөдөл гомдлын хүлээн авч шийдвэрлэхээр болжээ.

Иргэд ч дүүргийн шинэчлэл, бүтээн байгуулалт болон хог хаягдлын менежментээ шинэчилсэн, хулгайн гэмт хэргийг гаралтыг буурсан зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

Дашрамд дуулгахад тус уулзалт энэ сарын 09-нөөс 23-ныг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 23 хороодод зохион байгуулагдах юм байна.