Л.Болд: СЕХ-нд итгэл үзүүлэх эсэхээ УИХ яаралтай шийдэх хэрэгтэй
-УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Энэ хуулийн суурь нь Д.Лүндээжанцан нарын УИХ-ын ажлын хэсгийн, мөн таны боловсруулж өргөн барьсан төсөл байгаа. Ер нь эдгээр төсөл Сонгуулийн хууль болж батлагдахдаа хэр өөрчлөгдөв. Шинэ баталсан хуулийн талаархи таны байр суурийг сонсох гэсэн юм?
-Ер нь бол өргөн хүрээтэй ажлын хэсэг гаргаж хуулийн төслийг анх боловсруулсан. Сонгуулийн хууль гэдэг өөрөө өнөөдрийн улс төрийн тогтолцооны амин сүнс нь. Тиймээс ч нэлээд анхаарал тавьж хуулийн төсөл өргөн барьсан. Өргөн барьсан төсөл маань УИХ-ын сонгуулийн тухай хуулийн суурь болж чадсанд баяртай бай-гаагаа юуны өмнө хэлье. Яахав, УИХ өөрчилсөн, нэмсэн, сайжруулсан, тодруулсан олон асуудал бий. Нэгэнт хууль болоод батлагдсан болохоор олныг нуршаад яахав.
-Тухайлбал, ямар зарчмууд нь хууль болж батлагдав?
-Манай төслийн ерөнхий зарчмыг нь хуульд тусгасан. Намд санал өгнө, хүнд өгнө гээд. Бид тойргийг нэлээд томсгох байдлаар төсөл өргөн барьсан ч хууль болж батлагдахдаа хуучин 26 тойрог хэвээр үлдлээ. Тэр нь ч бололцоотой хувилбар. Гол нь намд санал өгнө, хүнд бас санал өгнө. Тухайн хүний рейтингийг сонгогчид тогтооно гэсэн үндсэн зарчим маань хуваагдаад тусгалаа оллоо. Тойрог дээр ард түмнээс 28 хувиас дээш санал авсан гээд босго заагаад өгчихлөө шүү дээ. Өөрөөр хэлбэл, ард түмнээс ямар нэгэн байдлаар санаЛ аваад намын босгоор орж ирэх хувилбар дэмжигдлээ. Мөн цэвэр пропорционалиар орж ирэх 28 нэр дэвшигч гэдэг бол нэмэгдсэн зүйл. Гэхдээ үндсэн зарчим нь миний өргөн барьсан төсөлтэй 80 хувь нийцэж байгаа учраас сэтгэл өндөр байна.
-Сонгуулийн хуулийг батлагдахаас нь өмнө, батлагдсаных нь дараа хүртэл Цэцэд өгнө гэсэн яриа дагаж байгаа л даа. Энэ талаар юу хэлэх вэ. УИХ Үндсэн хууль зөрчихгүй байх хууль баталсан биз дээ?
-Үндсэн хуультай харшилдаад байх зүйл байхгүй ээ. Нэгэнт сонгогдох гишүүдийн хувьд эрд түмнээр рейтингээ тогтоолгож байгаа нөхцөлд Үндсэн хуультай харшилдана гэж байхгүй. Дээр нь шууд сонгоно гэдэг зарчим бүрэн хадгалагдсан. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн дундын төлөөлөлгүйгээр сонгогч сонголтоо хийх бололцоог хуулиар хангасан. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн зүйл гарахгүй байх гэж ойлгож байна.
-Тэгвэл 48 хүнд л зориулсан хууль баталлаа гэсэн шүүмжлэлийг та хүлээж авах уу. Яагаад гэвэл, тойрог дээрээс намын жагсаалт руу гулсах саналыг АН-ын бүлэг гаргасан шүү дээ?
-Гулсдаг чинь ард түмнээр рейтинг тогтоолгож байгаагаараа чухал юм. Тодорхой хэмжээнд ард түмнээс санал авсан нэр дэвшигч намынхаа суудал дээр очих бололцоогоор хангагдах нь өөрөө Үндсэн хуулийн зарчимтай нийцнэ. Энд 76 нэр дэвшигчид л зориулж хууль гаргана шүү дээ. 76 УИХ-ын гишүүнийг л сонгоно. Тэгэхээр хэн нэгэнд нь, 48 хүнд нь хамааруулж ойлгох шаардлага байхгүй.
-Тойрогт нэр дэвшээд ялсан, ялагдсан хоёр хоёул УИХ-д ороод ирэх нь зохимжтой гэж үү. Манайх шиг цомхон бүтэцтэй парламентад бол байж болохгүй зүйл гэж үзэх хүн байна. Бидний жишээ аваад байгаа Германд бол 600 гаруй гишүүн байдаг шуү дээ гэх юм?
-Энэ нь өөрөө Үндсэн хуулийн асуудал. УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмэх, хоёр танхимтай парламенттай болох гээд. Ирээдүйд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед ярьж болох асуудал. Өнөөдрийн хувьд пропорциональ элемент Сонгуулийн хуульд ямар нэгэн хэмжээгээр орж ирсэн нь улс төрийн амьдралд орж байгаа ахиц, дэвшил. Тийм болохоор Сонгуулийн хуулийг заавал ямар нэгэн хуультай зөрчилдүүлж, буруутгаад байх шаардлага байхгүй.
-УИХ Сонгуулийн хуулийг батлахдаа хариуцлагыг нэлээд чангаруулж, сонгууль будлиантуулдаг гарцуудыг хааж өглөө л дөө. Энэ нь хуулийн давуу талууд бол харагдаж байна. Анх удаа сонгуулийг автоматаар явуулахаар боллоо. Гэтэл хэрэгжилт нь төдийлөн гарахгүй байх шиг ээ. Жишээ нь, СЕХ-ны санал болгож буй санал тоолох машин нь итгэл төрүүлэхгүй байна?
-2008 оны сонгууль, долдугаар сарын 1 -ний хар өдөр бол бидэнд хангалттай сургамж. Үүнийг нэг ч хүн, нэг ч өдөр мартаж болохгүй. Заавал засах ёстой юм. Таван хүний амь үрэгдэнэ гэдэг өөрөө аймшигтай зүйл. Монголд илүүдээ гарсан хүн гэж байх ёсгүй. Улс төрийн сонгууль хийчихээд маргааш нь үймээн болдог байж таарахгүй. Бид хөлөө олж чадахгүй байна гэдэг өөрөө үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Угаасаа үүнийг хүсч байгаа хучин дэлхийд байгаа нь нууц биш. Үнэхээр бид 20 жил ардчиллаар замначихаад дөнгөж хувьсгал хийж байгаа Арабын орнууд шиг байж болохгүй. Яагаад гэвэл, Монгол Улс өчнөөн сонгууль хийлээ. Засгийн эрхийг нааш, цааш гээд солилцоод явж байна. Жинхэнэ ардчилсан улс болж төлөвшиж чадаж байна. Тийм байж сонгуулиа будлиангүй явуулдаг юм хийчих иргэний зориг бидэнд байх ёстой. Үүний тулд УИХ анхнаасаа зарчмаа тодорхой болгоод явж ирсэн. Юуны өмнө мөнгөний сонгуулийг болиулах ёстой гээд мөнгө амлахыг хориглосон. Сонгуулиа шударга зохион байгуулъя гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн маргааш үр дүнг нь бүгд хүлээн зөвшөөрдөг болъё гэсэн. Ялсан нь, ялагдсан нь ч, ажиглагч нар нь, сонгуульд оролцогч нар, санал өгсөн хүмүүс нь ч хүлээн зөвшөөрдөг болох ёстой Үүний тулд Сонгуулийн хуульд хариуцлагыг чангаруулсан заалтууд оруулж өгсөн. Дээр нь сонгуулийн саналын хуудсыг гараар тоолоод байгаа нь том асуудлын эх болсон. Тиймээс гараар хянаж болно, тоолохыг нь автомат сонгуулийн төхөөрөмжөөр явуулъя гэсэн. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийшээ явж байгаа юм шүү дээ. Монгол Улс төрөө байгуулж байгаа болохоор мөнгө хайрлахгүй гэж шийдсэн, Ингээд та нар техникээ олоод ир, бид хуулийг нь, мөнгийг нь, бас шууд худалдан авах эрхийг нь батлаад өгье гэсэн. Энэ бүхнийг УИХ хийсэн. 2011 оны төсөвт эхлээд арван тэрбум төгрөг тусгаж өгсөн. СЕХ-ныхон хүрэхгүй байна, АНУ-ын техник авах гэсэн мөнгө дутлаа гэхээр нь 24 тэрбумыг баталж өгсөн. Яагаад гэвэл, бид дэлхийн номер нэг техникийг л аваад ир гэсэн юм. Гэтэл бутэн жил тойрч байхад СЕХ онөөдөр сонголтоо хийгээгүй байж байна. Бас ч шууд хийгээгүй гэж болохгүй л дээ. Хийсэн сонголт нь гэр ахуйн скайнер байх жишээтэй. Хэн ч баталгаа өгч чадахгүй банкны зориулалттай скайнер сонгосон нь СЕХ дэндүү хариуцлагагүй байгаагийн жишээ. Тийм учраас маш их бухимдаж, гомдож байна. 'Мэдээж хэрэг бид ийм техникийг хүлээж авахгүй. Улс 24 тэрбум төгрөгөө хувь хүмүүсийн буруугаас болж үрлээ. Яагаад гэвэл, тэр техникийг хэрэглэхгүй. Намууд хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Угаасаа хэн итгэх билээ, тийм юманд. Магадгүй сонгууль хуучнаараа явна. Дахиад будлиан гарна. Хариуцлагыг нь харин хэн хүлээх вэ. Ийм л асуудал үүсчихээд байна.
-Та нарын тавьсан шаардлага нь юу юм бэ?
-Олон оронд хэрэглэдэг техник л хүссэн. Дэлхий дээр сонгуулийн автомат систем Үйлдвэрлэдэг хэдхэн компани бий. Тэднээс шалгаруулаад л аваад ир гэсэн. Болохгүй байвал өөрсдийнхөө хууль, тогтоомжид нийцсэн мэргэжлийн компанийн дэлхий дээр олон орон хэрэглэдэг машин сонго гэсэн. Гэтэл нэг компани сонгосон гэж явж байгаад хугацаа тулаад ирсэн чинь хөөгөөд явуулчихсан. Тэгээд өөр компанийн ахуйн хэрэглээний скайнер авчирч байгаа нь өөрөө хариуцлагагүй явдал. Энэ бол хувь хүнтэй хариуцлага тооцоод өнгөрөх асуудал биш гэдгийг хэлье. Тийм жижиг, болчимгүй юмнаас нь болоод энэ улсад маш том аюул учрах гэж байна. Тиймээс би цаашдаа ч гэсэн нэхэл хатуутай байна гэдгээ хэлье.
- 24 тэрбум төгрөг энэ оны улсын төсөвт суусан шүү дээ. Та сая үрчихлээ гэлээ юу гэсэн үг вэ?
-Байнгын хорооны хуралдаан дээр ойлголцсоноор бол энэ мөнгийг Сангийн яаман дээр хэвээр хадгална. Ирэх онд шилжүүлж зориулалтаар нь ашиглахаар УИХ шийдвэр гаргаж өгөх байх. Өөр гарц харагдахгүй байгаа. Хуулиар бол 2011 оны арванхоёрдугаар сарын 31 гээд энэ мөнгө байхгүй болж байгаа юм.
-Нөгөө талаас нэг хардлага яваад байна. Та яагаад заавал Америкийн компанийг шалгаруулах гээд байгаа юм бэ. Сонирхлын зөрчил байгаа юм биш үү. Байнгын хорооны хуралдаан дээр МАН-ын бүлгийн нэг бус гишүүн, СЕХ-ныхон ч тэгж хэлсэн шүү дээ?
-Америкийн компанийг сонгуулах гээд байгаа хоёр ч үндэслэл байна. Яагаад гэвэл, СЕХ-ныхон эхлээд өөрсдөө Америкийн компанийг шалгаруулчихлаа гэж аравдугаар сард хэлсэн. Хоёрт, Америкийн компани хахууль, өгдөггүй юм, авлига байдаггүй. Гадаад оронд авлига өгсөн ч гэсэн тэр компанийн захирал өөрийнхөө нутагт шоронд ордог. Тиймээс ч АНУ-ын компани манай Монголын төрийн тендерт ялсан тохиолдол байдаггүй. Зөвхөн Монголд ч биш, дэлхийн оронд төрийн тендерт бараг ялж үзээгүй. Харин хувийн компаниудын хөрөнгө оруулалт бол зөндөө байдаг. Хувийн компаниуд л авдаг. Төрийн тендер авч байсан тохиолдол байхгүй гэдэг нь түрүүний хахууль өгдөггүйтэй холбоотой. Ер нь хэний техникийг ч авсан бай хамаагүй АТГ доороос нь дээш нь хүртэл бүгдийг шалгана. Сонгуулиас өмнө ямар нэгэн "но" байгаа л бол илэрнэ. Өөр орны техникээс айгаад байгаа нэг шалтгаан бол энэ. Яг сонгууль явуулах болтол авлига илэрчихвэл яах вэ. Авлигатай техникээр сонгууль явах уу. Тийм осолтой байгаа. Дахиад л гараараа тоолох болно. Авлига гарвал хэдэн хүн хэрэгт холбогдоод шалгуулаад явна. Сонгууль харин яах вэ. Ийм эрсдэл байхааргүй сонголт хийх ёстой юм. Түүнээс биш Германы, Японы гээд сайн техникүүд байна. Хоёрт, СЕХ-ныхон Солонгосоос нэг юм авчихаад том том юм яриад байгаа. Гэтэл өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд тэгвэл АНУ-ынхаас гадна яагаад Герман, Японыхыг авч ирээгүй юм бэ. Өөрсдөө л АНУ-ын техникийг сонгосон гэж зарлаад, тэр техникийн үнэд зориулж төсөв батлуулж авсан шүү дээ. Бүр ямар нэгэн сонгон шалгаруулалт, тендергүйгээр шууд гэрээ байгуулах эрхийг нь олгосон тогтооп хүртэл УИХ баталж өгсөн. Мөнгөө батлуулж аваад, эрхээ УИХ-аас авангуутаа шууд Солонгос болж байгаа нь ямар учиртай вэ. Энэ мэтчилэн эргэлзээнд оруулаад байгаа юм.
-Солонгосын техникийг сонгосон нь цаанаа улс төрийн зорилготой гэж танай бүлгийнхэн Байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдсэн. Тэр нь хэний, ямар зорилго юмбэ?
-Улс төрийн зорилго нь яах вэ. Нэг л болгоомжлол байна. Явж явж тал талаасаа хардлага сэрдлэг болсоор сонгууль хуучнаараа явах гээд байна. Дахиад гараар тоолно, дахиад будлиан гарна. Луйвар-дуулсан гэж бодож байгаа хүмүүс гудамжинд гарч таарна. Зүгээр луйвардуулаад өнгөрөхгүй шүү дээ. Эсэргүүцнэ. Тэгээд яах вэ, дол-дугаар сарын 1 дахиад давтагдах уу.
-Гараар тоолуулах сонирхол тэгвэл хэнд байгаа юм бэ. СЕХ-нд уу, улс төрийн аль нэг хүчинд үү?
-СЕХ-нд ямар нэгэн сонирхол байх ёсгүй гэж бодож байна. Аль ч улс төрийн хүчин үнэнээрээ дүн гарахыг хүсч байгаа байх гэж бодож байна. Гэтэл бодит байдал нь өнөөдөр сонин болчихлоо. Бүтэн жил ярьсаар сүүлийн хоногтоо тулахад техник нь алга.
-СЕХ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулъя, Солонгосын техник сонгосон ажлын хэсгийнхнийг АТГ-аар шалгуулна гэж танай бүлгийн гишүүд мэдэгдээд байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Энэ дагуул хандсан байх.
-Тэгвэл цагхугацааны хувьд автомат машин хэрэглэх боломж байна уу. Сонгуулиас өмнө техникээ сонгоод, хүмүүсээ сургаад, сонгуулиа явуулж амжих уу?
- Цаг хугацааны боломж хомс байна. Үүний хариуцлагыг СЕХ хүлээх ёстой. УИХ-ын хууль хэрэгжүүлээгүй гэдэг хариуцлагатай.
-Хариуцлага нь юу байх вэ. Огцруулаад "Эрдэнэт" үйлдвэрт газрын дарга болгох уу?
-Тэрийг мэдэхгүй юм. Ямар сценари явж байгааг мэдэхгүй л байна.
-СЕХ-ны ажил руу УИХ ороод байх нь зохисгүй. Болохгүй байвал СЕХ-нд дараа нь хариуцлага тооцож болно гэж зарим гишүүн үзэж байна лээ?
-Дараа нь яах юм. Долдугаар сарын 1 давтагдвал хэнтэй хариуцпага тооцох юм бэ. Чухамдаа УИХ сонгуулийн хуулиа өөрөө баталсан. Техник хэрэгслээр явуулах хуулийг гаргасан. Тендергүйгээр техникээ авахыг нь хүртэл баталж өглөө. Ямар техник сонгохоо УИХ-тай зөвшилц гэж хуульчилсан. Сонгууль гэдэг ийм ялгаатай. Дараа нь хариуцлага тооцох асуудал гэж байхгүй. Дараа нь сайжруулъя, засъя гэсэн ойлголт сонгууль дээр байдаггүй юм. Сонгууль нэг өдөр л болж өнгөрнө. Зөв болбол тэгээд явна. Буруудвал иргэний том зөрчилдөөн рүү орчихно. Тиймээс ийм юманд УИХ заавал оролцох ёстой. Ямар аль нэг яаманд компьютер авах гэж байгаа асуудал биш шүү дээ. Хэрэв УИХ оролцохгүй бол яах вэ. СЕХ тэр скайнераа ашиглана. Гэтэл үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй бол хэн хариуцлагыг нь хүлээх вэ.
-Сонгуулийн хуулийг батлахдаа хайрцгаар ч саналавах гарцыг УИХ хийгээдөгчихсөн юм биш үү. СЕХ-ныдарга лав тийм ойлголттойяваа юм билээ?
-Тэр бол мушгин гуйвуулж байгаа зүйл. Харин ч бүр төхөөрөмж ашиглах тухай тусгайлсан хуулийг хүртэл УИХ гаргасан шүү дээ. Бүр саналын хайрцаг чинь төхөөрөмж юм шүү гэдгийг тодруулж өгсөн. Сонгогч төхөөрөмж рүү саналын хуудсаа хийж, тэнд дүн нь өөрөө
гарна.
-Ийм хүмүүс сонгуулийг шударга зохион байгуулж чадах болов уу?
-Хүн болгон эргэлзэж над руу утас цохиж байна. Угаасаа наад сонгууль чинь шударга болох юм уу гэж байна л даа. Та нар итгэл найдвар үзүүлж байна уу гэж. Би хувьдаа УИХ ярих ёстой гэж бодож байна. Үнэхээр итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Ам өчгийг нь аваад, ажиллуулахаар бол дахин томилох ёстой. Итгэл үзүүлэхгүй гэж байгаа бол итгэл даах хүмүүсээ томилох ёстой. Цаг хугацаа бол тулгамдчихаад байна. Энэ 2012 оны сонгууль гэдэг Монгол Улсын хувь заяаг шийднэ шүү. Тоглоом биш.