УИХ хяналтын үүргээ биелүүлж чадахгүй байна
УИХ хяналтын чиг үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байгаа энэ бүхний цаад шалтгаан юу байхыг УИХ-ын төсвийн байнгын хороон дарга байр сууриа илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл УИХ дахь намын бүлгүүд хариуцлага тооцуулахгүй хамгаалаад үлддэг учир ямар ч боломж байхгүй. Үүний цаад, суурь шалтгаан нь засгийн газрын дийлэнх гишүүд УИХ-д суучихсантай холбоотой.
Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө төсөв батлаад, өөрөө зарцуулаад, өөрөө хянадаг ийм дүр зураг бий болсон. УИХ-ын дэд дарга болон, УИХ-ын зарим гишүүд ч мөн үүнтэй адил байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
2012 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд 100 ортой хүүхдийн цэвэрлэг барина гэсэн төсөв тавьсан. 2013, 2014 онд бас өргөн барьсан. Гэхдээ 2014 оны төсөвт тусгагдах эсэхийг мэдэхгүй байна. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг гэж ярих ямар ч нөхцөл байхгүй болно. Үр ашиг гэдэг чинь хийсний дараа гардаг үр дүн, үзүүлэлт шүү дээ.
- Парламент засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцдог, механизм байхгүй болчихлоо гэж шүүмжлэх хүмүүс байна. Уг нь парламент хуулийг баталж өгөөд хэрэгжилтэд нь хяналт тавих үндсэн үүрэгтэй. Яагаад УИХ хяналтын үүргээ хэрэгжүүлэх чадамжгүй байна вэ?
Ерөөсөө засгийн газрын гишүүдийн 90 хувь нь УИХ-аас байгаа болохоор хэрэгжүүлж чадахгүй байна. Үүнийг МАН-ын гишүүд ч хэлж байгаа. Тиймээс өмнөх 30 хувийн жишигт барих ёстой. Тэгж чадвал парламент засгийн газрыг хянах үүргээ хэрэгжүүлэх боломжтой болно. Өнөөдөр үнэхээр их хурал нь засгийн газраа хянах ямар ч бололцоогүй болчихсон.