УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.10.15

Д.Оюунхорол: Гадаад өр ДНБ-ын 40 хувиас давж болохгүй гэсэн хуулийн заалттай

Ийгл телевизийн Халуун сэдэв нэвтрүүлэг энэ удаад 2014 оны гадаад өрийг хөндөж байна.

Төсвийн бүх завхралыг засах гарц нь парламент засаг хоёрыг тус тусад нь зааглан  ажиллуулах харж байгаа хүмүүс олон байна. 2014 оны улсын нэгдсэн төсвийг өнөөдөр чуулганаар хэлэлцэх үед нэг асуудал анхаарал татлаа. УИХ Засгийн газарт таван тэрбум ам долларын гадаад өр тавихыг зөвшөөрсөн.

Гэтэл МУ-ын гадаад өр ДНБ-ын 40-аас давж болохгүй гэсэн хуулийн заалттай тэгэхээр зөрчилдөж байна уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Мөн гадаад өр санаа зовоох хэмжээнд хүрлээ гэж сөрөг хэлж байгаа нь хий хоосон зүйл биш гэдгийг эдийн засагчид анхааруулж байсныг өмнөх хөтөлбөрөөр хүргэсэн. Тэгвэл 2014 оны гадаад өрийг хэрхэн төсөөлж байна вэ гэдэг  асуулт анхаарал татаж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

ДНБ-ын нийт 40 хувьд өрийн хэмжээг хүргэх ёсгүй гэсэн заалт байхад 50 хувьд хүргэсэн. Өнөөдөр 2014 оны төсөвт 60 хувь болгоно гээд оруулж ирсэн байна. Үүнийг тайлбарлахдаа өргүйгээр яаж хөгжих вэ гэж байна. Миний хувьд ийм байж болохгүй, бүсээ чангална гэж хэлмээр байна.

Өмнөх засгийн газрын үед өрийг нэмэх асуудлыг хууль дүрэмгүйгээр тоглож байгаагүй. Өнөөдөр хуулийн засаглалыг бий болгох талаар ярьж байгаа хүмүүс загвар үзүүлж үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд хуулийг дагаж мөрдөх ёстой.