Ажилгүйчүүдийн тоо буурчээ
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурч байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37.6 мянга болж, жилийн өмнөхөөс 6.5 мянган хүн буюу 14.7 хувиар буурсан ажээ.
Ажилгүй иргэдийг боловсролын төвшингөөр нь ангилж үзвэл 0.5 хувь нь магистр, доктор 6.8 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 6.7 хувь нь техникийн болон мэргэжлийн,10.5 хувь нь суурь, 29.9 хувь нь бакалавр, 41.5 хувь нь бүрэн дунд боловсролтой байгаа ажээ. Үүнээс харахад магистр, докторын зэрэг хамгаалсан, техник мэргэжлийн мэдлэгтэй боловсон хүчнийг ажилгүйчүүдийн эгнээнээс тун ховор олж харах нь.
Харин бүрэн дунд боловрол болон бакалаврын зэрэг эзэмшсэн боловсон хүчин нийлээд нийт ажилгүй иргэдийн 70 хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, та бидний дунд алхаж яваа /гэхдээ бүртгэлтэй/ ажилгүй 10 хүн тутмын долоо нь бүрэн дунд, бакалаврын зэрэг эзэмшсэн хүмүүс болж таарлаа.
29.9 хувь нь бакалавр, 41.5 хувь нь бүрэн дунд боловсролтой байгаа ажээ.
Нийгмийг аваад явчихаж чадахуйц хэмжээний мэдлэгтэй байж болох хүмүүс ийнхүү эрхэлсэн ажилгүй байна. Юм хийж, бүтээх насандаа тогтвор суурьшилтай ажиллаж, тэр чинээгээр ирээдүйдээ хөрөнгө оруулах нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй бол хэзээ хойно насанд боломж олдоно гэж үү.
Дээрх тоон үзүүлэлт нь зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэд гэж тодотгосон. Гэтэл Хөдөлмөрийн бирж, ажилд зуучлах албанд бүртгүүлээгүй ажилгүй хэчнээн хүн байгаа бол. Үүнийг тоогоор илэрхийлэх боломжгүй. Ямар мэдлэгтэй боловсон хүчнийг мэргэшсэн салбарт нь хэрхэн ажиллуулж болох вэ гэдэг нэгдсэн бодлоготой болохгүй бол оюутны дөрвөн жилийг өнгөрөөгөөд ажилгүйчүүдийн эгнээнд орно гэдэг нь тун харамсалтай.