2013.10.09

Орон нутгийн хөгжлийн сангийн талаар илтгэл хэлэлцүүлэв

Азийн сангаас хамтран "Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь" хөтөлбөрийн үндэсний семинарыг өчигдөр Төрийн ордны Иргэний танхимд анх удаа зохион байгууллаа.

Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Азийн сангаас "Нутгийн удирдлагын төвшинд иргэдийн оролцоог дэмжих нь" хөтөлбөрийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн VIII, XIII, XIV хороо, Архангай, Дундговь, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн нийт 13 суманд туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь шийдвэр гаргах төвшинд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Үндэсний семинарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдан явууллаа. Өнгөрсөн 2012 онд баталсан Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэрийг орон нутгийн засаг захиргаа иргэдтэйгээ зөвлөлдөн гаргадаг болсон юм.

Семинарт төв, орон нутгийн засаг, захиргаа, иргэний нийгмийн оролцогч талууд болон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аймгуудын иргэдийн төлөөлөл оролцлоо.

Семинарт төв, орон нутгийн засаг, захиргаа, иргэний нийгмийн оролцогч талууд болон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аймгуудын иргэдийн төлөөлөл оролцож Монгол Улсын Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, "Нутгийн удирдлагын төвшинд иргэдийн оролцоог дэмжих нь" хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажлын талаар хэлэлцэж туршлагаасаа хуваалцлаа.

Тухайлбал, Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудад иргэдийн оролцоог хангасан туршлага", мөн сумын Засаг дарга Д.Баасандорж "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр загвар сум, түүний багуудад хийсэн ажлууд",

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын орлогч Д.Алдар "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр загвар суманд хийж буй ажлуудын худалдан авалтын явцын тухай", Архангай аймгийн Цахир сумын иргэн Л.Ганхуяг "Загвар сумын иргэд оролцооны дүрмээ хэрхэн баталсан тухай" сэдвээр илтгэл тавив.