МАХН-ынхан ахмад гишүүндээ өргөө цагаан гэр бэлэглэв
МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооноос тус намын Хан-Уул дүүргийн мянгатын ахмад гишүүн А.Дэмбэрэлд таван ханатай өргөө цагаан гэрийг иж бүрэн тавилгын хамт бэлэглэлээ.
МАХН-ыг үүсгэн байгуулахаас эхлээд идэвх зүтгэлтэй, шударга ёсны төлөө тууштай явсан тэмцэгч чанарыг үнэлэн намын залуучууд ахмад гишүүндээ хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “А.Дэмбэрэл гуайн шударга ёсны төлөө явсан тэмцэл, хичээл зүтгэлийг нь яривал бишгүй бий. Энэ буурай МАХН-ыг байгуулагдах тэр үеэс л эхлэн идэвхтэй явсныг манай намын залуучууд үнэлсэнд талархаж буйгаа хэлэх ёстой” гэсэн бол
Энэ буурай бол шударга ёсны төлөө тэмцэгч юм.
А.Дэмбэрэл “Миний тэмцэгч чанар хэзээ ч буурахгүй. Цаашид ч тэмцэнэ. Ахмад надад ийм хүндэтгэл үзүүлж байгаад баярлаж байна” гэсэн юм.
Энэ үеэр Ардчилал, шударга ёс. Монголын залуучуудын холбооны тэргүүн “Монголын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний бахархал, эрх чөлөө, эв нэгдлийн төлөө ажиллаж байна.
Энэ буурай бол шударга ёсны төлөө тэмцэгч юм. Манай холбоотой хамтран ажиллах хүсэлтэй залуучуудад үүд хаалга маань үргэлж нээлттэй” гэв.