Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргатайгаа зүгээр л уулзахыг хүссэн
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.08.12

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргатайгаа зүгээр л уулзахыг хүссэн

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдана гэх мэдээллийн мөрөөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодрууллаа.

-МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдана гэх мэдээлэл байна. Хэзээ болохвэ?

-Хуралдана гэж албан ёсоор зар гараагүй. Ерөнхийдөө бол хуралдана. Гэхдээ хугацаа нь тодорхойгүй байгаа. Харин Н.Энхбаяр даргыг суллагдсантай холбогдуулж манай Гүйцэтгэх товчооны гишүүд өөрт нь албан бус байдлаар уулзах тухай хүсэлт хүргүүлсэн.

Энэ яриаг л МАХН- ын Гүйцэтгэх товчоо хуралдана гэж мэдээлэл гаргасан бололтой. Бид зүгээр л нам дээрээ мөнгөн аяга, хадаг бариад намын дарга Н.Энхбаяраа Гүйцэтгэх товчооны гишүүдээ байлцуулан хүлээж авъя гэсэн юм.

-Тэгвэл Гүйцэтгэх товчоо хуралдах товыг хэзээ гаргах вэ?

-Есдүгээр сар гаргаж байж л хуралдах байх.