МАХН-ын зүгээс тайлбар хийлээ.
2013.10.01

МАХН засгийн газрыг огцруулах саналтай нэгдэхгүй

Энэ удаагийн засгийн газарт МАХН-ын гишүүд багтсан. Гэвч засгийн газраа ил далд хэлбэрээр шүүмжилж байгаа нь засгийн газрыг огцруулах далд санаатай байж магадгүй юм.

Тэгвэл МАХН-ын зүгээс тайлбар хийхдээ шинэчлэлийн засгийн газрыг ажил хийгээгүй гэхгүй харин чанаргүй муу хийж байна хэмээн хэллээ. Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаад жилийн нүүр үзэж байгаа энэ үед засгийн газрыг огцруулах тухай яриа чих дэлсэх болов. Харин МАН энэ ажилд хүчтэй түлхэц өгнө.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба "Засгийн газар огцрох бодитой нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй байна. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ шийдэх ёстой олон ажлаа орхигдуулж болохгүй. Намрын чуулганыг ажил хэрэгч олон талаас нь асуудалд хандан явуулах ёстой" хэмээн хэллээ.

Ажлаа муу хийж байгаа сайд нарын талаар мэдээллийг тухай бүрд нь гаргаж болно. Ямар ч байсан МАХН-ын хувьд засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжихгүй байгаа гэдгээ мэдэгдлээ.