Ерөнхий сайд Дэлхийгээр “аялж байна”
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.10.07

Ерөнхий сайд Дэлхийгээр “аялж байна”

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн «Оргил өөд» номын англи хувилбар болох «Towards the summit» намтар бүтээлийг Герман улсын «Frankfurter verlagsgrouppe» компани хэвлэн өнгөрсөн сарын 1-нээс олон улсын зах зээлд борлуулж эхэлсэн билээ.

Тэгвэл энэхүү номыг саяхан Германы үндэсний номын сан албан ёсоор бүртгэж авсан байна. Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орны Ерөнхий сайдын намтар болон Монгол Улсын сүүлийн 20 жилийн ардчиллын түүх, жирийн монгол ахуйн тухай өгүүлсэн энэхүү номын тухай Германы нэр хүнд бүхий  гурван ч сэтгүүл зай  бүтэн нүүрээр өгүүлжээ.

Анх «Frankfurter verlagsgrouppe»  хэвлэлийн компанийн зүгээс «Towards the summit» номыг гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татна гэж үзэн хэвлэсэн. Тэд үнэхээр алдаагүй тооцоолсон бөгөөд энэхүү бүтээлийг өдгөө интернэтийн номын худалдааны 34 дэлгүүрээр борлуулж байгаа аж.

Олон улсын зах зээл дээр худалдаалагдаж эхэлсэн өдрөөсөө баруун Европын улс төрчдийн анхаарлыг татсан «Towards the summit»  тун удахгүй Азийн орнуудыг ч байлдан дагуулах бололтой. Учир нь өнгөрсөн баасан гарагаас эхлэн Японы интернэт худалдааны сайтаар ч мөн борлогдож эхэлсэн байна.