О.Баасанхүү гишүүн УИХ-ын танхимд касктай орж ирлээ
УИХ-ын намын ээлжит чуулган өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ны мягмар гарагт нээлтээ хийлээ. Чуулганы нээлт гишүүдийн 48 хувийн ирцтэйгээр нээлтээ хийсэн юм.
Энэ үеэр хамгийн ихээр сонирхол татаж байсан хүн бол О.Баасанхүү гишүүн байлаа. Тэрбээр толгойдоо каск зүүсээр УИХ-ын чуулганы танхимд орж ирсэн юм.
Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа "Өнөөдөр УИХ-аар том том хуулийн төслийг батлах тухай асуудлыг л яриад байна. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ард түмний амьдралд нөлөөлж эхэллээ.
Том хуулиуд ярихаасаа өмнө эхний ээлжинд ард иргэдийнхээ амьдралыг бодмоор байна. Тиймээс би чимээгүй аргаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм" гэлээ.