Шадар сайд В.В.Самойленког хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд хоёр орны ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд таны өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жинтэй хувь нэмэр оруулсанд талархаж явдагаа илэрхийлэхийг хүсч байна. Бид улс орны эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангах зорилтын хүрээнд ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа цаашид ч бэхжүүлж харилцан ашигтай, тодорхой, бодит агуулгаар баяжуулахын төлөө ажиллах болно гэлээ.
ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа цаашид ч бэхжүүлж харилцан ашигтай, тодорхой, бодит агуулгаар баяжуулахын төлөө ажиллах болно гэлээ.
Элчин сайд В.В.Самойленко өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг өндрөөр үнэлж, халуун дотноор хүлээн авч байгаад талархалаа илэрхийлээд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг урагшлуулахын төлөө цаашид ч бүхий л бололцоогоо дайчлан ажиллах болно гэсэн юм.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын ЗГХК–ын XVII хуралдаан ирэх 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Москва хотноо болохоор хоёр тал тохиролцсон. Иймд бэлтгэл ажлыг цаг алдалгүй одооноос хангаж, хоёр орны эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг урагшлуулахад бодит үр дүнг гаргах ёстойг уулзалтын төгсгөлд Шадар сайд санууллаа.