Суринам улстай дипломат харилцаа тогтоов
Гадаад хэргийн сайд Л.Болд, Суринам Улсын Гадаад хэргийн сайд Винстон Г. Лакин нар
2013.10.01

Суринам улстай дипломат харилцаа тогтоов

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Суринам Улстай 9 дүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд, Бүгд Найрамдах Суринам Улсын Гадаад хэргийн сайд Винстон Г. Лакин нар гарын үсэг зурав.

ЭСЯ-аар дамжуулан Монгол, Суринамын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг ч урагшлуулах боломжтой.

Бүгд Найрамдах Суринам Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.

Mонгол Улс Латин Америкийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж байгаа бөгөөд үүний нэгэн илэрхийлэл бол Бразил Улсад ЭСЯ-аа нээхээр шийдвэрлэсэн юм.

Тус ЭСЯ-аар дамжуулан Монгол, Суринамын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг ч урагшлуулах боломжтой болно хэмээн Гадаад харилцааны сайд Л.Болд гарын үсэг зурах ёслолын үеэр онцлон тэмдэглэв.