Сонгуулийн туршлагаа хуваалцахад бэлэн гэв
Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кин Мойг хүлээн авч уулзсан байна.
Монгол Улс, АНУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсанд сайд Л.Болд баяр хүргээд, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд түл- хэц үзүүлсэн чухал үйл явдал хэмээн дүгнэжээ.
Гадаад харилцааны сайд мөн Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга В.Хелгесэнийг НҮБ-ын төв байранд хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Монгол Улс сонгууль явуулах эрх зүйн орчин, арга хэлбэрийнхээ талаар сонирхож буй бусад улстай хуваалцахад бэлэн байгаагаа хэлсэн байна.
Л.Болд сайд мөн “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы бүгд хуралдаан” болон “Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх тусгай арга хэмжээ”- нд оролцож “Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ”-ний гишүүн орнуудын сайд нарын уулзалтын үеэр Тайланд, Кыргыз, Мьянмар улсын Гадаад хэргийн сайд нартай уулзалт хийсэн байна.