Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захидалд хариу ирүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.10.03

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захидалд хариу ирүүлэв

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах хорооны тэргүүн дарга, Солонгосын Ардын Армийн дээд командлагч Ким Жөн Ын-ээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсны 65 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэн илгээсэн захидлын хариуг ирүүлэв.

Уг захидалд “Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, эрх ашигт нийцэн тууштай өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэх ялдамд улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Таны болон танай ард түмний ажил үйлсэд шинэ амжилт олохыг хүсэн ерөөе” гэсэн байна