Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааг идэвхжүүлнэ
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2013.10.01

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааг идэвхжүүлнэ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч ноён Гиани Чандра Ачари-тай 9-р сарын 27-нд НҮБ-ын төв байранд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Дээд төлөөлөгч Г.Ч.Ачари "Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй асуудлуудад олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах, эдгээр хүндрэл бэрхшээлүүдийг хамтын хүчээр даван туулах нэгдсэн арга замыг тодорхойлоход ямагт идэвх зүтгэл гаргаж,

НҮБ-ын дэргэдэх ДГХБО-ын бүлгийн идэвхтэй гишүүн байсаар ирснийг онцлон тэмдэглэж, ойрын хугацаанд "Алматын Үйл Ажиллагааны Хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хянах хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдах ажлуудын талаар товч танилцуулав.

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад 2009 онд үүсгэн байгуулагдсан "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв"-ийн 2013 оны үйл ажиллагааны талаар товч танилцуулан

МУ-ын Засгийн газраас тус Олон улсын судалгааны төвийн 2014 оны үйл ажиллагаанд зориулан 540 сая төгрөг хандивлахаар болсныг мэдэгдэв.

тус судалгааны төвийн анхны цахим хуудас нээгдэхэд бэлэн болсныг мэдэгдэж, энэхүү судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд Дээд төлөөлөгчийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Дээд төлөөлөгч Г.Ч.Ачари ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Сайд Л.Болд Монгол Улсын Засгийн газраас тус Олон улсын судалгааны төвийн 2014 оны үйл ажиллагаанд зориулан 540 сая төгрөг хандивлахаар болсныг мэдэгдэхийн сацуу 2014 онд гарах судалгаануудын нэгийг сонгон авч, судалгааны үр дүнг олон улсын хэмжээнд танилцуулах үүднээс Улаанбаатар хотноо Дээд төлөөлөгчийн газартай хамтран олон улсын семинар зохион байгуулах саналтай буйгаа илэрхийлэв.

Дээд төлөөлөгч Г.Ч.Ачари дээрх саналыг хүлээн авч, 2014 онд энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдэв.