Төсвийн ерөнхийлөн захирагч нартай уулзав
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
2013.10.02

Төсвийн ерөнхийлөн захирагч нартай уулзав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болд нар 2014 оны төсвийн төслийг хэрхэн боловсруулсан талаар УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч санал солилцлоо.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Содномцэрэн, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Авилгатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Лүндэндорж, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Б.Дашням, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамба болон Сангийн сайд Ч.Улаан, төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын хэлтсийн дарга нар оролцлоо.