Улсын төсвөөр баригдаж байгаа барилгад тавих хяналтаа чангатга гэв
Уламжлал ёсоор яамд, агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо. Ерөнхий сайд яамдын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж ажилласан нэг жилийн хугацаанд үр дүнтэй хамтарч ажилласан яамдын удирдлагуудад баяр хүргээд, цаашид хариуцлагаа улам чангатгахыг сануулж байв.
Түүнчлэн улсын төсвөөр баригдаж байгаа зарим барилгууд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй, төсөвт өртөг нь нэмэгдэж байгааг жишээ дурдаж анхааруулсан.
Тухайлбал Баян-Өлгий аймгийн номын сангийн барилга 2007 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхэлсэн аж. Тэр үедээ уг барилгын төсөвт 30 сая төгрөг байсан бөгөөд тухайн оныхоо аравдугаар сард ашиглалтад оруулахаар анх гэрээ байгуулсан гэнэ.
Энэ хугацаанд чуулгын барилгын төсөв 3.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Гэтэл барилга эхний төсөвт өртгөөсөө 10 дахин илүүг буюу 390 сая төгрөг зарцуулсан хэдий ч өнөөг хүртэл босоогүй бөгөөд дахин 452 сая төгрөг шаардаж байгаа гэв.
Мөн Говь-Алтай аймгийн Алтай чуулгын барилга тус онд 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр эхэлсэн ч өнөөдөр дуусаагүй байгаа аж. Энэ хугацаанд чуулгын барилгын төсөв 3.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ийм жишээ олон байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд цаашид хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг яамдын удирдлагуудад үүрэг болгов.