2014 оны Төсвийн төслийг хэлэлцлээ
Засгийн газрын хуралдаан
2013.09.30

2014 оны Төсвийн төслийг хэлэлцлээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2014 оны оны Төсвийн төслийг хэлэлцсэн байна.

Засгийн газраас 2014 оны төсвийн төслийг боловсруулан УИХ-ын чуулганы хуралдаанаар батлах ёстой. 2014 оны Төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон байна.

Сангийн яамнаас гаргасан 2014 оны Төсвийн төсөл боловсруулах удирдамжийн дагуу Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийг тооцон гаргахад 2014 онд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,270.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,686.3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -2.0 хувь байхаар батлахаар ажиллаж байгаа гэлээ.

Мөн Төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан байна.

Монгол Улсын төсвийн орлогын бодлого нь 2014 онд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төсвөөс санхүүжигдэх ажиллагааг хэвийн явуулах эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэх бөгөөд орлогын төлөвлөгөөг боловсруулахад дараах зарчмыг баримталахаар тусгагджээ.