Шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлсэн онцлох ажлууд
Гадаад харилцааны яам
2013.09.18

Шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлсэн онцлох ажлууд

Дэлхийтэй түншлэгч Монгол

1.Монгол Улс ардчиллыг манлайлж, түүхэндээ энх удаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил даргалан, Сайд нарын 7 дугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа.

2.Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ" сэдэвт дугуй ширээний уулзалтыг анх удаа Улаанбаатарт зохиож, Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн стратегийн хувилбарын төслийг хэлэлцэн эдийн засгийн ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлов.

3.Монгол Улсын гадаад нэр хүнд өсөхийн хэрээр төр засгийн өндөр хэмжээний айлчлалын давтамж нэмэгдэн 2013 онд дөрвөн орны Засгийн газрын тэргүүн айлчиллаа.

4.Монголчууд Беларусь, Колумб, Перу зэрэг улсад визийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчдог боллоо. Монгол Улсын иргэдээ аль болох олон оронд визгүй зорчуулах, визийн хөнгөлөлт эдлэхээр хэлэлцээ хийж байгаа ба БНСУ, АНУ, Япон, ОХУ, Европын холбооны орнуудыг хамруулахаар ажиллаж байна.

5.Экспорт нэмэгдүүлэхэд санаачилга гаргах нь дипломат төлөөлөгчдийн ажлын гол шалгуур боллоо. Гадаад орнуудад суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаал, тэдэнд хүргэх тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлж, үндэсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж,

хоёр улсын эдийн засгийн эргэлтийг өсгө, бусад орны сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлэхэд санаачилга гарга гэсэн даалгаврыг Засгийн газрын тэргүүн дипломат төлөөлөгчдөд өгсний мөрөөр ажиллаж байна.

НҮБ-ын гишүүн орнуудын хэмжээнд энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэгч цэргийн тоогоор манай улс эхний 28-д бичигдэж байна.

6.Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааг Монгол Улсад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын удирдлагуудад нэг дороос өгөхөөр

“Ерөнхий сайд ба 10 асуулт, хариулт" уулзалтыг хоёр удаа хийж, энэ үеэр гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрахад бэлэн бүтээн байгуулалтын том төслүүдээ танилцууллаа.

7.2013 онд олон улсын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн 6 багийн 1285 цэрэг дайчнаа оролцуулж, НҮБ-ын гишүүн орнуудын хэмжээнд энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэгч цэргийн тоогоор манай улс эхний 28-д бичигдэж байна.

Иргэн бүрт хүртээмжтэй

9. Гадаад ертөнцтэй харилцах, гадаадад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох үүднээс хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудын байршлыг оновчтой шинэчлэх асуудлыг боловсруулж өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинээр зургаан ДТГ газар нээх шийдвэр гаргав.

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, цахим хэлбэрээр мэдээлэл хүлээн авч шийдвэрлэхээр 24 цагийн ажиллагаатай 6226-2222 дугаарын тусгай шугам нээлээ.

“Есөн Эрдэнийн Ганжуур” судрыг ЮНЕСКО-д бүртгүүлж, батламжиллаа.

Эдүгээ 39 оронд ажиллаж буй дипломат төлөөлөгчийн газрынхаа тоог энэ жил 45 болгон нэмж, гадаадад байгаа иргэн бүртээ хүрч ажиллахыг зорьж байна.

10. Газар өмчлөх, нийгмийн халамж тэтгэмжид хамрагдах боломжийг гадаадад буй монгол иргэддээ олгож, үүгээрээ дамжуулан тэднийг бүртгэлд бүрэн хамруулж, үнэн зөв мэдээллийн сан бүрдүүлж эхэллээ.

Үүний зэрэгцээ гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрхийг хоёр дахь удаагаа баталгаажуулан, бүртгүүлсэн нийт сонгогчдын 70 шахам хувийг сонгуульд хамрууллаа.

Боловсрол, соёлын баялгийг үнэлсэн бодлого

11. Түүх соёлын хосгүй дурсгалт өв, 1819 онд бүтээгдсэн 111 боть “Есөн Эрдэнийн Ганжуур” судрыг ЮНЕСКО-д бүртгүүлж, батламжиллаа.