Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.09.27
Гэр бүлийн үнэ цэнийн чуулган 13,14-д болно
Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл” үндэсний чуулганыг 11 дүгээр сарын 13,14-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийлээ.
Тус яамнаас гэр бүлд суурилсан “Хүн амын хөгжлийн цогц бодлого”-ыг шинэчлэн боловсруулахад олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулсан бөгөөд уг хэлэлцүүлэгт 3500 гаруй хүн оролцсон юм байна. энэ удаагийн чуулганаар гэр бүлд төрийн болон төрийн бус байгууллага, ахмадууд, залуучууд, хүүхдүүдийн үүрэг оролцоо ямар байх талаар хэлэлцэх аж.