Мэдэгдлийн хариу ирлээ
МҮЭ-ээс зохион байгуулсан жагсаалын үеэр
2013.09.26

Мэдэгдлийн хариу ирлээ

МҮЭ-ийн холбооноос цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлсэн жагсаал цуглааныг энэ сарын 13-нд зохион байгуулсан билээ.

Мэдэгдлийн хариу

Мөн шаардлага мэдэгдлээ Засгийн газар, УИХ-д хүргүүлэн энэ сарын 20-ны дотор хариуг нь авах хугацаа заасан. УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн хариунд улс орны эдийн засгийн тулгамдсан асуудал, холбогдох хуулийг ээлжит бус чуулганаар авч хэлэлцэнэ гэсэн бол Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос:

Гурван талт ажлын хэсгийг яаралтай байгуулан ажиллуулж, нэгдсэн байр суурьт хүрсний дараа УИХ, Засгийн газарт хүргүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Харин 9 дүгээр сарын 24-нд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас ойрын үед Хөдөлмөр, нийгмийн үндэсний гурван талт хорооны хурал хийх болсныг мэдэгдсэн хариу иржээ. Албан тоотуудыг эхээр нь нийтлэв.