Х.Амгаланбаатар: Эрх баригчид эдийн засаг хүндрээгүй гэж хэлснээ одоо л батлах хэрэгтэй
“Ярилцах танхим ” булангийн шинэ дугаарт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлээ. Чухам ямар шаардлага хүргүүлэв?
-Иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллын асуудлыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх тайван хэлбэрийн жагсаал цуглааныг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос (өнөөдөр) Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах гэж байна. Мөн энэ жагсаал цуглааныг угтаж МҮЭХ-ны тэргүүлэгчдийн шийдвэрээр УИХ-д мэдэгдэл хүргүүлсэн. Засгийн газарт ойрын хугацаанд яаралтай авч хэрэгжүүлэх асуудлынхаа талаар тайлбар өгөөч гэсэн шаардлага хүргүүллээ. УИХ-ын Тамгын газраас бидний хүргүүлсэн асуудлуудыг УИХ-ын ээлжит бус чуулганаар авч хэлэлцэх болно гэдгээ хэлсэн. УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх болсон шалтгаан нь тодорхой. Иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тариф байнга өсч байна. Сүүлийн сарын хугацаанд импортын бараа бүтээгдэхүүний үнэ огцом өслөө. Үнэ тарифийн өсөлтийн талаар МҮЭХ орон даяар судалгаа хийсэн байгаа. Үүнээс үзэхэд бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол өсч байна. Энэ чигээрээ өссөөр байвал иргэдийн худалдан авах чадвар муудах учраас бид тодорхой шаардлага мэдэгдийг хүргүүсэн байгаа юм.
-Энэ шаардлагад хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар саналаа өгсөн гэсэн?
-Бид энэ шаардлагыг хүргүүлэхээсээ өмнө зүүн бүс, говийн бүс, хойд бүсийн иргэдийн санал бодлыг сонсох зөвлөлгөөнийг хийсэн. Иргэд цалин хөлс нэмэгдэхгүй байхад бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байна гэж хэлж байгаа юм. Мөн орон сууцны ипотекийн зээлийн босго буюу урьдчилгаа төлбөрийн хэмжээ өндөр байна гэдэг. Үүнээс гадна уул уурхайн томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар олон хүнээс санал ирсэн. Уул уурхайгаас олох ашиг иргэдийн амьдралд бодитой хувь нэмэр оруулж байх ёстой гэж байна. Мөн гадны хөрөнгө оруулалттай компанийн монгол ажилчид бидэнд хандаж байгаа. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд нийгмийн нөлөөллийн үнэлгээг тусгах талаар хэлэлцэж байна. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгаснаар гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад ажиллаж буй монгол ажилчдын ажлын байрны баталгаа, ниймгийн хам^йлал, цалин хөлсний хэмжээ зэргийг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах талаар холбогдох хуульд тусгаж өгөөч гэж байгаа юм.
УИХ-д үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд Үнэ бүрдэлтийн тухай хуулийг ойрын хугацаанд баталъя гэдэг саналыг тавьсан. Энэ хууль ямар ач холбогдолтой вэ гэвэл зах зээлд үнэ хэрхэн тогтох вэ, үнэ ямар шалтгааны улмаас өсч болох вэ, зохиомол үнэ зах зээлд бий болсон үед ямар хариуцлага тооцох вэ зэрэг үнийн асуудалтай холбоотой эрх зүйн зохицуулалт хийх боломж бүрдэх юм.
Үүнээс гадна УИХ-д үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд Үнэ бүрдэлтийн тухай хуулийг ойрын хугацаанд баталъя гэдэг саналыг тавьсан. Энэ хууль ямар ач холбогдолтой вэ гэвэл зах зээлд үнэ хэрхэн тогтох вэ, үнэ ямар шалтгааны улмаас өсч болох вэ, зохиомол үнэ зах зээлд бий болсон үед ямар хариуцлага тооцох вэ зэрэг үнийн асуудалтай холбоотой эрх зүйн зохицуулалт хийх боломж бүрдэх юм. Мөн Засгийн газарт долоон саналыг шаардлага хэлбэрээр хүргүүллээ. Тухайлбал инфляци, үнийн өсөлттэй уялдуулан цалин тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар ойрын хугацаанд хэлэлцээр эхлүүлье гэж байгаа.
-Та сая МҮЭХ-ноос бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн судалгааг хийсэн гэж хэллээ. Энэ жилийн хувьд онгөрсөн жил болон урьд жилүүдээс үнийн өсөлт их байна уу?
-Үндэсний статистикийн хорооноос үнийн судалгааг албан ёсоор мэдээллээ. МҮЭХ-ноос бие даасан судалгааны баг байгуулж бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг хийсэн. Хамгийн сүүлд долоо, наймдугаар сарын үнийн судалгаанаас харахад бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд өссөн байна. Нэг килограмм цагаан будааны долоодугаар сарын үнийг наймдугаар сарынхтай харьцуулж үзэхэд килограмм тутамдаа 163 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ бол өндөр өсөлт. Алтантариан нэгдүгээр гурилын үнэ килограмм тутамдаа есөн төгрөгийн өсөлттэй байна. Мөн л өндөр үзүүлэлт юм. Атар талхны ширхэг бүрийн үнэ дөрвөн төгрөгөөр өссөн. Махны үнэ 71-660 төгрөгөөр ганцхан сарын дотор өссөн байна. Сүү тарагны үнэ 25-135 төгрөгийн өсөлттэй байгаа юм.
-Импортын бараа бүтээгдэхүүнээс гадна дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэж байгаа хэрэг үү?
-Тийм. Шатахууны үнэ өсөөгүй, гадаад валютын өсөлтгэй хамаагүй ч гэсэн ингэж өсч байна. Энэ бол бидний хийсэн судалгаа. Үүнийг та бүхэн ҮСХ-ны хийсэн судалгаатай харьцуулж үзнэ биз. Үүнээс гадна бидэнд ҮСХ-ноос тодруулах шаардлагатай нэг зүйл байна. Сарын өмнө нийгмийн түншлэгч талууд цалин хөлсний талаар судалгаа хийж байхад улсын хэмжээний дундаж цалин 598 мянган төгрөг байсан юм. Гэтэл ҮСХ-ноос улсын хэмжээний дундаж цалин 900 мянган төгрөг боллоо гэж байна. Бидний тооцооноос 300 гаруй мянган төгрөгөөр илүү байгаа юм. Ямар хүчин зүйлээс болж, ямар салбарын цалин, ямар хэлэлцээрийн үр дүнд ганцхан сарын дотор ингэж нэмэгдчихэв гэдгийг гайхаж байна. Дундаж цалин 900 мянган төгрөг гэдгийг сонсоход сайхан боловч бодитой юу үгүй юү гэдэг нь асуудал юм.
Дундаж цалин 900 мянган төгрөг гэдгийг сонсоход сайхан боловч бодитой юу үгүй юү гэдэг нь асуудал юм.
Тиймээс бид энэ талаар албан ёсны тодруулгыг авна гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд манай үйлдвэрчний эвлэлийн салбар байгууллагуудаас цалин тэдэн төгрөгөөр нэмэгдлээ, ийм ашигтай хэлэлцээр хийлээ гэдэг мэдээ ирээгүй. Энэ үнэхээр үнэн бол сайн хэрэг. Гэхдээ сайнаас гадна муу үр дагавартай. Учир нь доод болон дунд цалингийн хэмжээ нэмэгдээгүй байхад цалингийн дундаж хэмжээ ингэж нэмэгдсэн нь дээд цалин их хэмжээгээр нэмэгдсэн байгааг харуулж байгаа юм. Тиймээс цалингийн дээд хэмжээ асар их болчихсон байна гэсэн үг шүү дээ.
-Энэ жил Шинэчлэлийн Засгийн газраас ажлын байрыг нэлээд хэмжээгээр нэмсэн гэж байгаа. Үнэхээр ажлын байр нэмэгдэж байна уу?
-Иргэд Засгийн газрыг зарим талаар нэлээд ажил хийж байна гэж байна. Тухайлбал ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилд зуучлах үйлчилгээ, мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд анхаарч байна гэж иргэд үзэж байгаа. Өнөөдөр Солонгос руу явж ажиллах сонирхолтой хүмүүсийн тоо буурсан. Хөдөө орон нутагт ажил хөдөлмөр эрхэлье гэсэн хүсэлтэй хүмүүсийн тоо өсч байна. Шинэчлэлийн Засгийн газар ажилтай, орлоготой монгол хүнийг бий болгоно гэсэн зорилтынхоо ажилтай монгол хүн гэдэг зорилтыг биелүүлж явна гэж хэлж болохоор байна. Харин орлоготой монгол хүнийг бий болгох ажил иргэдийн сэтгэлд хүрэхгүй байгаа гэнэ. Яагаад гэвэл иргэдийн худалдан авах чадвар доошилж байна шүү дээ. Тиймээс иргэд цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх талаар МҮЭХ Засгийн газартай хамтарч хэлэлцээрээ эхлүүлээч гэдэг саналыг тавьж байна.
-Энэ оны эхээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, эдийн засаг өсөлттэй байгаа үед цалин тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ гэдэг тохиролцоог хийсэн. Энэ дагуу хэлэлцээр хийх цаг нь болжээ гэж ойлгох уу?
-Тийм. МҮЭХ цалин тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх бусад тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх урилгыг шаардлага хэлбэрээр хүргүүлж байна. Мөн энэ асуудлаа олон нийтэд мэдээлэх зорилгоор тайван жагсаал цуглааныг зохион байгуулахаар боллоо. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр энэ асуудлыг нухацтай авч хэлэлцэх байх гэж бодож байгаа. Бид Засгийн газар бидний шаардлагыг биелүүлэх үү гэж хөндлөнгөөс хараад суухгүй. Хэрвээ бидний шаардлагыг биелүүлэхгүй бол МҮЭХ тэмцэл хийхээс өөр аргагүй болно.
-Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүллээ. Иргэдийн саналыг ч нэлээн тусгасан юм шиг байна. Зарим санал үнэхээр эдийн засгийн үндэслэлтэй гэж бодож байна уу. Эсвэл иргэдийн хүсэлт үү. Тухайлбал ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувиас бууруулах талаар ярьж байна. Эдийн засагчид урьчилгаа төлбөрийн хэмжээг 30 хувиас бууруулах нь эрсдэлтэй, ер нь боломжгүй зүйл гэдэг шүү дээ?
-Бид босгыг нь жаахан багасгаач ээ гэж байна. Орлого багатай хүмүүсийг орон сууцжуулахад найман хувийн хүүтэй зээл чиглэж байгаа юм бол урьдчилгаа төлбөрийн хэмжээг 20 хувь болгож яагаад болохгүй гэж.
-Бүр орлого багатай хүмүүст зориулсан түрээсийн орон сууц барих талаар ажиллаж байгаа шүү дээ?
Бага, дунд орлоготой хүмүүстээ энэ хүн хүрч чадахгүй байгааг л хэлээд байна. 30 хувийн босго тавьчихаар шаазгайны үлгэр шиг л юм болоод байгаа юм.
-Ийм арга байж болно. Олон хүн орон сууцны зээл авах гэж материал бүрдүүлээд авч чадахгүй буцаж байна шүү дээ. Бага, дунд орлоготой хүмүүстээ энэ хүн хүрч чадахгүй байгааг л хэлээд байна. 30 хувийн босго тавьчихаар шаазгайны үлгэр шиг л юм болоод байгаа юм. Тиймээс бага орлоготой хүмүүст зориулаад босгыг нь бага зэрэг багасгаад өгөөч л гэж байна.
-“Оюутолгой” ХХК-ин туслан гүйцэтгэгч компаниудаас 2000 гаруй хүн халагдсан. Энэ хүмүүст МҮЭХ-ноос анхаарал хандуулж байна уу?
-“Оюутолгой” ХХК-аас өчигдөр /уржигдар/ шуудангаар албан бичиг ирсэн. Оюутолгой төслийн хүрээнд 2000 орчим хүн ажлаас халагдах мэдэгдлээ авсан. Энэ хүмүүс есдүгээр сарын 28-ны өдөр хүртэл цалингаа аваад гэртээ амарч байна. “Оюутолгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг олон компани байдаг. Энэ компаниудад ажилладаг 1900 гаруй ажилчин энэ мэдэгдлийг авсан. Харин “Оюутолгой” ХХК-иас 63 ажлаас халагдах мэдэгдлээ аваад байгаа. Тус компанийн удирдлагууд үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хэлэлцээр хийгээд 39 ажшггныг компанийн бусад хэсэг рүү шилжүүлсэн байна. Бусад туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнуудын ажлын байрны асуудлыг яах вэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн шүү дээ.
-Зөвхөн “Оюутолгой” ХХК гэлтгүй гадны хөрөнгө оруулалттай компаниудад ажиллаж буй монгол ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд цаашид яаж ажиллах вэ. Хөрөнгө оруулалтын гэрээг боловсронгуй болгоно гэж байсан?
-МҮЭХ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд хийгдэх төсөл хөтөлбөрт ниймгийн нөлөөллийн үнэлгээг хийлгэж байх хууль эрх зүйн орчныг бий болгож өгөөч гэдэг ганцхан хүсэлтийг л тавьж байгаа. Энэ бол ажилчдын ажлын байрны баталгаа, нийгмийн хамгааллийн асуудлыг л хуулиар тодорхой зохицуулж өгөх ёстой.
-Инфляцийг нэг оронтой тоонд барьж байна. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдал тааруухан байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ сард нэмэгдүүллээ. Ийм үед цалингийн доод хэмжээг нэщэгдүүлэх нь хэр зүйтэй юм бол?
-Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг есдүгээр сарын 1-нээс 192 мянган төгрөг болголоо. Үүнийг харгалзаад салбар бүрт цалингийн доод хэмжээг хөдөлгөх боломжийг л бий болгож байгаа юм. Тиймээс салбарын яамд үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Ажилчид ажил олгогчидтойгоо хэлэлцээрт орох хэрэгтэй. МҮЭХ-ноос одоо ярих гэж байгаа зүйл бол үнийн өсөлттэй холбогдуулаад цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр урьдчилсан байдлаар санал хүргүүлсэн.
2014 онд цалин, тэтгэврийн хэмжээг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх саналыг хүргүүлж байна.
Яагаад ингэж байгаа вэ гэвэл нэгдүгээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 36 хувиар нэмэгдлээ. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш 20 хувиас доошгүй нэмэгдчихлээ. Үүнийг харгалзаад иим санал хүргүүлсэн. Гэхдээ чухам хэдэн хувиар нэмэхийг хэлэлцээрийн явцад тодорхой болгоно. Үндэсний статистикийн хороо, Засгийн газраас өгч байгаа мэдээллийг харахад цалин, тэтгэврийн хэмжээг ийм хэмжээгээр нэмэхэд хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. ҮСХ-ны мэдээллээс харахад оны эцэст эдийн засгийн өсөлт 11.4 хувьд хүрэх магадлал өндөр байна гэж байна. Өнгөрсөн жил 12.3 хувийн өсөлттэй байсан шүү дээ. Эдийн засгийн өсөлт 10-аас доош хувь байсан бол бид ингэхгүй.
-Төсвийн нөхцөл байдал хүнд байна шүү дээ?
-Эдийн засгийн өсөлт төсөвтэй холбоотой шүү дээ. Төсвийн орлого бүрдүүлэх асуудал дээр Засгийн газар ажиллах ёстой. Хэрвээ Засгийн газар цалин тэтгэврийн хэмжээг нэмэхгүй гэвэл МҮЭХ яагаад үнийн түвшинг бариагүй юм бэ гэж асууна. Цалин тэтгэврийн хэмжээ жил гаруйн хугацаанд нэмэгдээгүй байхад яагаад үнийн зохицуулалт хийгээгүй юм бэ. Хэлэлцээр дээр хэрвээ үнэ нэмэгдсэн бол цалин хөлсний хэмжээг нэмнэ гээд заачихсан байгаа шүү дээ. Ерөнхий сайд эдийн засгийн байдал хүндрээгүй байна гэж сарын өмнө хэлсэн. Одоо үүнийгээ л батлах хэрэгтэй. Гэхдээ үүнийг тавлах байдлаар хэлж байгаа юм биш. Энд нэг зүйлийг хэлэхэд бидний шаардлага бол улс төрийн ямар нэгэн зорилго агуулаагүй юм. Энэ бол цэвэр эдийн засгийн санал шаардлага юм. Мөн бид иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах үүрэгтэй учраас УИХ, Засгийн газарт энэ асуудлыг тавьж байна. Бид асуудлыг улс төржүүлэх биш хэлэлцээрийн шатанд шийдье л гэж байна. Цалин, тэтгэврийг нэмэх бололцоог хамтраад хайя. Нэгэнт л боломж нь байгаа юм бол цалин, тэтгэврийн хэмжээг нэммээр л байна. Цалин, тэтгэвэр нэмчихвэл инфляци нэмэгдэнэ гэдэг бол хариулт биш.
-Ажлын байрыг боломжийн нэмэгдүүллээ гэж байна. Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажилд хэр анхаарч байна вэ?
-Бид Засгийн газарт үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлсэн. Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчийг бодлогоор дэмжмээр байна. Энэ хүрээнд импортын бараа бүтээгдэхүүнээс иргэдийнхээ орлогыг хамгаалъя.