88700 орчим ажилгүй иргэд байна
Халуун сэдэв тоймчийн хөтөлбөрөөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн байр суурийг онцолжээ.
Тоймч: “Хүмүүс ажлын байргүй болж, макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд хоёр улирал дараалан уналттай гарвал эдийн засгийн хямрал болдог.
2000-2009 оны эдийн засгийн хямралын үед 70 мянган ажлын байр хорогдсон байдаг. Харин өнөөдөр энэ тоо хэд байгааг асуух нь зөв”.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: “Ажилгүйдлийн түвшинг яаж судалсан бэ. Энэ тал дээр ямар баримтууд гаргаж хэлэх вэ. Сая орлого нэмэгдэж, дундаж цалин 900 мянга болсон гэж ярилаа. Тэгэхээр хүмүүс ихэнх нь ажилгүй болоод цалин авч буй хүмүүсийнх нь цалин өссөн юм уу. Нийтээрээ өссөн юм уу?
Хүмүүс ихэнх нь ажилгүй болоод цалин авч буй хүмүүсийнх нь цалин өссөн юм уу
Статистикийн хорооны мэргэжилтэн хариулахдаа: “Уул уурхайн салбарт экспортын хэмжээ үйлдвэрлэл буурахад ажиллах хүчний тоо буураагүй. Аж ахуйн нэгжийн бүх мэдээллийг харахад тухайн компани Оюутолгойн төсөл дээр гэрээгээр ажиллаж байсан.
Төсөлд ажиллахаа больсоноос биш, компанийхаа үйл ажиллагааг эрхэлж байгаа гэсэн. Аж үйлдвэрийн салбарт 8 дугаар сарын байдлаар 65329 хүн ажиллаж байна. Монголд 88700 орчим ажилгүй хүн бий. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурч 37500 орчим болсон” гэлээ.