Хоёр тал бүх бүтцээ шинэчлэхээр тохиролцсон
Уул уурхайн сайд хөрөнгө оруулалтын хоёр дахь үе шат удааширсныг юу гэж үзэж буйг тодрууллаа.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Дараагийн санхүүжилтийн асуудал, нөхцөл дээрээ хугацаа алдаж буй асуудал бий. Түүнийг монголын талын 34 хувийг төлөөлж буй хувь нийлүүлэгчид “Эрдэнэс MGL”, “Эрдэнэс Оюутолгой” ярилцаж байгаад хоёр талаасаа мэргэжлийн баг гаргаад шийдэх асуудал.
-Ц.Сэдванчиг захирал хэвлэлээр тайлбар хийж эхэллээ. Засгийн газрын өгсөн даалгавраар ажилласныхаа төлөө албан тушаалаасаа огцорлоо гэдэг ойлголтыг нийгэмд өгч байна. Үүнд уул уурхайн салбарын сайдын хувьд юу хэлэх вэ?
-Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эрдэнэс Оюутолгой”-н захирал байсан. Хэдийгээр төрийн өмчит компанийн захирал ч гэсэн Засгийн газар, УИХ-ыг төлөөлөхгүй. Захианых нь агуулгыг би мэдэж байгаа.
Өмнө нь УИХ дээр ярьж байсан асуудал бий. Хоёр тал бүх бүтцээ шинэчлэх тохиролцоонд хүрсэн. Ардчилсан нийгэм учраас хувь хүн янз бүрийн байдлаар байр сууриа илэрхийлэх байх гэлээ.