Алтны хуулийг дэмжихээр болжээ
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.09.26

Алтны хуулийг дэмжихээр болжээ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралджээ. Тэд ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй таван хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Бүлгийн хуралдаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн гэнэ.

“Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс Хөрөнгө оруулалт, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж, ээлжит бус чуулганаар батлах нь зүйтэй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Тэгвэл тэд өчигдөр “Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төслүүд дээр зарчмын зөрүүтэй санал байгаа ч, ерөнхийд нь дэмжихээр болжээ.

Харин “Урт нэртэй” хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж, нухацтай авч үзэхээр болсон аж. “Урт нэртэй” хуулийн төслийн хүрээнд “Шударга ёс” эвслийн бүлгээс ажлын хэсэг гарч, судлахаар болсон бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилох сонирхолтой байгаа аж.