МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.09.23
Н.Алтанхуяг: Шатахууны үнэ дээр дэндүү их амжилт олсон
Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ шатахууны талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Сүүлийн үед ам.долларын ханш өссөнөөс болж шатахууны зохиомол хомсдол үүсч болзошгүй гэдэг болгоомжлол бий. Тэгвэл эрхэм Ерөнхий сайд маань энэ асуудал дээр санаа зовох хэрэггүй гэдгийг хэлсэн юм.
Тэрбээр хэлэхдээ “Шатахууны үнэ өөрчлөгдөхгүй. Зохиомол хомсдол ч гарахгүй. Бүтэн жилийн турш шатахууны үнэ дээр ажилласан. Одоо үнэ нь тогтвортой байгаа. Дэндүү их амжилт олсон” хэмээсэн юм.