С.Дугар: Биотехнологийн үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор барилгын материал хөгжихгүй байна
“BU – OM” ХХК-ын гүйцэтгэх захирал С.Дугар
2013.09.23

С.Дугар: Биотехнологийн үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор барилгын материал хөгжихгүй байна

“BU – OM” ХХК-ын гүйцэтгэх захирал С.Дугартай ярилцаж, барилгын салбарын боловсон хүчний талаар ярилцлаа.  

-BU – OM ХХК-ыг танилцуулахгүй юу?

Манай компани амины орон сууц бариад таван жил болж байна. Энэ хугацаанд зуслангийн газруудад амины орон сууц барьсан. Бидний  гол давуу тал бол Номин стандартаас 100 хувь материалаа авч ашигладаг. Номин стандартын импортын бүтээгдэхүүн хамгийн сайн. Тэр дундаа байшингийн хамгийн гол зүйл бол дулаалга. Мөн Канадын шилэн хөвөн гэх мэт импортын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг  оруулж ирдэг. Манай амины орон сууц илүү чанартай олон жилийн баталгаатай гэсэн үг.

-Амины орон сууц барихад ашиглагдах түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломж байгаа юу?

Боломжгүй зүйл гэж байхгүй. биш. Хамгийн гол нь манай улсад биотехнологийн үйлдвэрлэл сайн хөгжөөгүй болохоор барилгын нарийн материалыг үйлдвэрлэж чадахгүй байна. Барилгын материалын түүхий эд химийн нарийн найрлагатай учир дотооддоо үйлдвэрлэх боломж харьцангүй бага байгаа. Гол нь технологидоо биш. Урт удаан хугацааны бага хүүтэй зээл олгогдох юм бол материалаа өөрсдөө үйлдвэрлээд үйлдвэрлэсэн материалаар байшин барих боломж байгаа. төрөөс дэмжээд өгвөл гадаадаас импортлох шаардлагагүй дотооддоо хийх боломжтой.

-Барилгын материал үйлдвэрлэх боловсон хүчин, мэргэжилтэн манайд хэр хангалттай байгаа бэ?

Мэргэжилтэн хангалттай байгаа. Ер нь сүүлийн үеийн техологи хөгжсөн автоматчлагдсан болохоор мэргэжилтэн гэхээсээ илүү сайн тоног төхөөрөмжөөр л хийж байна. Хүн хийхээсээ илүү машин бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.

-Амины орон сууцны эрэлт хэрэгцээ хэр байна. Сүүлийн үед байр орон сууцанд хошуурах хандлага ихэссэн. Амины орон сууцны талаар мэдээлэл сурталчилгаа хэр хийгдэж байна.

Хэрэгцээ байгаа. нийслэлийн 135 мянган гэр хорооллын айлуудыг дахин төлөвлөлтөд оруулах бохирын системтэй, халаалттай аятай тухтай орчинд амьдруулах хэргцээ байна. зах зээл хангалттай байгаа гэж хэлж болно.

-Техник технологийн хувьд шинэчлэл хийж чадаж байна уу? Үйлдвэрлэлийн технолги хэр шинэчлэгдэж байна.

Огцом шинэчлэгдэж байгаа. Сүүлийн үед Канад технологи илүү давамгай зах зээлд орж ирж байна. Материал болон хүмүүсийн хэрэглээ гэрлийн хурдаар шинэчлэгдэж байна шүү дээ.

-Амины орон сууц захиалгаар бариулахад хэр хугацаанд гүйцэтгэл хийгдэж байна.

14  – 30 хоногийн дотор хийж өгөх хүчин чадалтай.