С.Баярцогт: Эдийн засгийн харилцаанд ихээхэн өөрчлөлт гарлаа
-Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар яригдлаа.Энэчиглэлдтодорхой үр дүн гарч байгаа байх?
-Эдийн засгийн харилцаанд ихээхэн өөрчлөлт гарлаа.Урьд нь хоёр орны хоорондох буцалтгүй тусламжийн хэмжээ ойролцоогоор 50 сая юанийн хэмжээнд бай-сан бол өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 90 сая юанд хүрсэн. Нэг удаа өгдөг буцалтгүй тусламжийн хэмжээ 60 сая юаньд хүрч, нэмэгдсэн нь эдийн засгийн харилцаанд дэвшил гарсныг харуулж байгаа юм.
-500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ч олгохоор боллоо?
-500 сая ам.долларын зээл Хятадын талаас зуун хувийн санхүүжилттэйгээр хийгдэнэ. Өмнө нь гүйцэтгэгч компаниуд нь зөвхөн БНХАУ-ынх байдаг байсан бол одоо Хятад, Монголын хамтарсан компани байна. Хятадын компани дангаараа байвал туслан гүйцэтгэгч нь заавал Монголын компани байна гэсэн тохиролцоонд хүрч чадсан.
-Энэхүү 500 сая ам.долларыг хэрхэн зарцуулах вэ?
-Энэ удаагийн хэлэлцээрээр 500 сая ам.долларын зээлийг зарцуулах салбаруудыг тохирсон. Хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбар, тэр дундаа Улаанбаатар хотын зам сүлжээний асуудлыг сайжруулахад энэ хөнгөлөлттэй зээл зарцуулагдана. Буцалтгүй тусламжийг бүхэлд нь Монгол, Хятадын найрамдлыг илтгэсэн ажлуудад зарцуулна.