"Сайн дурынхны хөтөлбөрийн боловсруулалт, менежмент" цогц сургалт боллоо
"Сайн дурынхны хөтөлбөрийн боловсруулалт ба менежмент" сэдэвт цогц сургалт боллоо.
2013.09.05

"Сайн дурынхны хөтөлбөрийн боловсруулалт, менежмент" цогц сургалт боллоо

Монголын Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээнээс гишүүн байгууллагуудаа болон бусад сайн дурын байгууллагуудыг чадавхижуулах зорилгоор "Сайн дурынхны хөтөлбөрийн боловсруулалт ба менежмент" цогц сургалтыг 2013 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 2-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд Филиппин улсаас хоёр сургагч багш урилгаар ирж сургалтыг удирдан явуулсан нь маш шинэлэг, сонирхолтой, үр өгөөжтэй сургалт болсон юм. Сургалтын арга барил нь оролцогчдоор өөрсдөөр нь бүтээлгэх, дадлагажуулах хөтөлбөр бүхий оролцоон дээр тулгуурласан нь суралцангаа чадавхижих боломжийг олголоо.

Сургалтад Ардчиллын боловсрол төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Энхийн төлөө үйлчлэхүй ТББ, Сайн дурынхны төв, Оюуны эрэл, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Өсвөр үеийнхний хөгжлийн төв, Толгойт ТББ, ЛЕОС, Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, GPYC, Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Байгалийн үзэсгэлэнт газар зуслан сургалт хэлбэрээр зохион байгуулагдсан нь оролцогчдод сургалтын зорилтуудад бүрэн төвлөрөх орчин нөхцөлийг бүрдүүлсэн байлаа.

Байгалийн үзэсгэлэнт газар зуслан сургалт хэлбэрээр зохион байгуулагдсан нь оролцогчдод таатай орчин бүрдүүлжээ.

Түүнчлэн тав хоногийн хугацаанд байгууллагын зорилго, зорилтоо дүгнэн эргэцүүлэх хийгээд цаашид сайн дурын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан хөгжүүлэх нэг жилийн төлөвлөгөө гаргасан нь байгууллагуудад ач холбогдолтой чухал үр дүн байлаа.

Сургалтын явцад сайн дурынхныг хэрхэн зөв удирдан зохион байгуулах, сайн дурынхныг сонгох, урамшуулах, дэмжих, үнэлэх талаар болон сайн дурынхны хөтөлбөрөө боловсруулах тухай онолын болон дадлагын боловсролыг хослон явуулсан юм.

Монголд олон ТББ-ууд сайн дурынхныг дэмжин хамтран ажиллахыг хүсдэг. Гэвч тэднийг зохион байгуулах чадамж дутмаг байдаг. Сайн дурын ажил зохион байгуулахад дэс дараатай байдал, шаардлагатай зохион байгуулалт болон удирдлагын  чадавхи  даруй байх ёстой. 

Энэ шаардлагын дагуу VSO Бахагинантай хамтран “Сайн дурынхны хөтөлбөрийн хөгжил ба  менежмент” олон улсын сургалтыг зохион байгуулсан нь Монголын сайн дурынхны байгууллагуудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал үйл явдал юм.

Монголд олон ТББ-ууд сайн дурынхныг дэмжин хамтран ажиллахыг хүсдэг ч зохион байгуулах чадамж дутмаг байдаг.

Энэхүү сургалтын агуулга, хөтөлбөрийг сайн дурынхны зүгээс байгууллагуудад оруулах хувь нэмрийн тухайд VSO дэлхийн 44  улсын сайн дурынхантай 50 гаруй жил хамтран ажилласны үндсэн дээр гаргасан болно.

Энэхүү цогц дадлага туршлага нь иргэний нийгмийн  болон бизнесийн  салбарт ч хамаатай. Өнөөдөр ч VSO Бахагинан сайн дурынхны удирдлага, менежерүүдэд зориулсан сургалтаа хойд Ази, Африк, төв Америк, зүүн Европын орнуудад өгсөөр байна.

Монголоос олон ТББ, сайн дурын байгууллага очиж оролцох хүсэл сонирхолтой байдаг ч 2500 доллар орчим зардал, орчуулгын асуудлаас болж боломж тун бага байдаг. 

Сайн дурын байгууллагууд Монголдоо хамгийн бага зардлаар энэхүү чадавхижуулах сургалтад оролцох боломжоор хангасан VSO Mongolia, VSO Bahaginan байгууллагуудад Монголын нийт сайн дурынхан болон байгууллагуудын өмнөөс чин сэтгэлийн талархлыг дэвшүүлэх нь зүйн хэрэг юм.