ХААИС-ийн оюутнууд орон нутгийг зорилоо
Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд дадлага хийхээр орон нутгийг зорилоо. Ажлын байр ажиллах хүчний хооронд холбохын тулд сургалтын цагт нь дадлагыг илүү нэвтрүүлэх хэрэгтэй гэж БШУ-ы сайд үзсэн байна.
БШУ-ы сайд Л.Гантөмөр: Дадлага ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа. Багш нар нь хүүхдүүдтэйгээ хамт явна. Дадлага хийсэн оюутан бол цэргийн алба хаасан хүн шиг өөрчлөгддөг.
Оюутнууд зүгээр хичээл үздэг хүмүүс биш судалдаг хүмүүс болъё
Дадлага хийгээд ороод ирэхэд үзэж харж байгаа зүйл нь нүдэнд нь харагдаж, гарт нь баригдаж эхэлдэг.
ХААИС-ийн хувьд Бүтээлч оюутан-Судлаач оюутан гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа. Оюутнууд зүгээр хичээл үздэг хүмүүс биш судалдаг хүмүүс болъё гэлээ.
ХААИС ирэх 10 дугаар сарын 01-нд хичээлээ эхлэхээр болжээ.