“Мэргэжил-Бидний ирээдүй” хаврын аян өндөрлөлөө
Хөдөлмөрийн төв биржээс санаачилан зохион байгуулсан “Хаврын аян” амжилттай болж өндөрлөлөө.
2013.05.27

“Мэргэжил-Бидний ирээдүй” хаврын аян өндөрлөлөө

ЕБС-ийн сурагчдыг өөрийн хүсэл сонирхол, авьяас, ур чадвараа таньж мэдэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан сонголтоо зөв хийхэд нь туслах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах, нэгдсэн стандартаар сургалт зохион байгуулах хэрэгцээ шаардлагатай уялдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн төв биржээс санаачилан зохион байгуулсан “Хаврын аян” амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 23 байгууллагын ажил мэргэжлийн зөвлөх, сургагч багш, багш нар зохион байгуулж Улаанбаатар хот болон Дундговь, Сэлэнгэ зэрэг орон нутгийн хэмжээнд ЕБС-ийн ахлах ангийн 2000 гаруй сурагчдыг хамрууллаа.

Сургалтыг танхимын хэлбэрээр орчин үеийн интерактив буюу харилцан оролцооны аргаар явуулсан нь ихээхэн үр дүнтэй болж хүүхдүүд өөрсдийн хүсэл мөрөөдөл, мэргэжил сонголтын талаар санал бодлоо чөлөөтөй илэрхийлж, хөдөлмөрийн зах зээл болон мэргэжлийн талаар цэгцтэй мэдлэг, мэдээлэлтэй болсонбайна.

“Хаврын аян”-ны үр дүнг Хөдөлмөрийн төв бирж дээр ирэх сарын 5-нд сургалт зохион байгуулсан байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулахаар төлөвлөөд байна.