
2009.07.07
Мэргэжлийн боловсролын газартай боллоо
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар БСШУЯ-ны харъяа агентлаг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мэргэжлийн боловсролын газар нэртэйгээр байгуулж буй уг агентлагийн үйл ажиллагаанд шаардагдах 171 сая төгрөгийг энэ оны төсөвт оруулсан аж.
Нэгэнт УИХ-аас Мэргэжлийн боловсролын тухай хуулийг нь баталж, хөрөнгийг нь шийдэж өгсөн болохоор агентлагийг байгуулах нь зүйтэй гэж байнгын хорооны гишүүд үзлээ. БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын хэлснээр Мэргэжлийн боловсролын газар хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.