Барилгын салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарна
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан ШУТИС-ийн бүрэлдэхүүний томоохон сургууль болох Барилгын инженер, архитектурын сургуулийн эрдэмтэн багш нартай уулзлаа.
2012.11.22

Барилгын салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарна

Сайд Ц.Баярсайханыг Монгол Улсын тэргүүлэх их сургууль болох ШУТИС-ийн бүрэлдэхүүний томоохон сургууль болох Барилгын инженер, архитектурын сургуулийн захирал доктор, профессор П.Отгонбаяр болон профессорын багийн багш нар хүлээн авч уулзан өөрийн сургуулийнхаа үйл ажиллагаа, цаашид төр засгийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцлоо.

Тус сургууль нь мэргэжлийн чиглэлийн 4 салбар, профессорын 10 баг, эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэл, зураг төслийн 10 төвөөс бүрдсэн, 180 гаруй эрдэмтэн багш, ажилтан, 3600 гаруй оюутантай, багш нарын 35 хувь нь эрдэмтэн, профессорын зэрэг цолтой юм байна. 

ШУТИС-ийн БИАС-тай ирэх 4 жилд хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахаар тохирлоо.

Багшлах бүрэлдэхүүн, хүний нөөц, сургалтын материаллаг бааз, санхүүгийн чадавхийн хувьд бие даан бэхжсэн, гадаад, дотоод хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаа сургуулиудын нэг гэдгээ Барилга, хот байгуулалтын сайдад дуулгалаа.

Сайд Ц.Баярсайхан барилга, хот байгуулалтын салбарын өмнө тулгарч буй техник, технологийн асуудлууд болон чадвартай боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байгаа зэрэг асуудлыг хөндөн ярилцав.

 

Мөн энэхүү уулзалтын дараагаар барилгын конструкцийн болон барилгын материалын лабораторийн үйл ажиллагаатай танилцсан байна.