Гашуунсухайт сууж, төмөр зам урагшилсаар
Бүтээн байгуулалтын цагийг Шадар сайд удирдан мэдээлэл хийв.
2013.07.25

Гашуунсухайт сууж, төмөр зам урагшилсаар

Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар өнгөрсөн долоо хоногт Шадар сайд Д.Тэрбишдагва удирдан мэдээлэл хийсэн. Энэ үеэр Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд тавьж буй төмөр замын суурь цутгалт хоёр км-ээр урагшилсан тухай мэдээлсэн билээ.

Гашуунсухайтын зам нь таван толгойн нүүрсийг экспортод гаргах гол гарц учир энэ бүтээн байгуулалтад өндөр ач холбогдол өгч байгаа билээ.

Түүнчлэн хэд хэдэн аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явцын талаархи мэдээллээс харахад Дорнод аймгийн замын ажил 33 хувьтай байгаа бол Дундговь-Өмнөговийн замын ажил 25, Дорноговь-Замын-Үүд чиглэлийнх 70, Хөвсгөлийнх 16, Баянхонгорынх 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.