Сангийн сайд АТГ-т шалгагдаагүй
2011.06.30

Сангийн сайд АТГ-т шалгагдаагүй

“Зоос” банкийг дампууруулсан буруутан нь Сангийн сайд гэсэн мэдээлэл Өдрийн сонин дээр удаа дараа гарсантай холбогдуулж Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч байр сууриа илэрхийлжээ.  Тус сонинд “Багагүй дээрэмчид буюу Засгийн газрын 348 дугаар нууц тогтоол”, “Сангийн сайд гадныхантай хамтран луйвар хийсэн үү” гэсэн гарчигтай нийтлэлүүдэд Сангийн сайд С.Баярцогтын нэр төлд халдсан ор үндэслэлгүй, гүтгэлэгийн чанартай мэдээллийг гаргасан. Уг мэдээлэлд Сангийн сайд С.Баярцогтыг Төрийн банк байгуулах тухай 348 дугаар тогтоолыг Ерөнхий сайдтай ярилцаж байгаад нууцаар хийсэн, “Зоос” банканд Европын сэргээн босголт хөгжлийн банкыг ахалж байсан Бен Турнбуллтай хамтран “Зоос” банкыг дампууруулах нууц гэрээ байгуулсан гэх мэтээр тус банкыг дампууруулахад гар бие оролцсон гэх ор үндэслэлгүй мэдээллийг удаа дараа нийтэлж байгаад харамсаж байна гэжээ.

Гэтэл тус сонины өчигдөрийн дугаарт “Сангийн сайд С.Баярцогтыг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шалгаж эхэллээ” гэсэн гарчигтай мэдээллийг дээрх сэдвээр дахин нийтэлжээ. Уг нийтлэлд дурдсаны адил Сангийн сайд нь Авилгалтай тэмцэх газар дуудагдаж, шалгуулж байгаа асуудал байхгүй болохыг хэвлэлийн төлөөлөгч нь албан ёсоор мэдэгдсэн байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.