Ард түмнээсээ хол тасарчихгүй ажиллаасай
Монгол улсын их хурлын гишүүн О.Баасанхүү
2013.07.18

Ард түмнээсээ хол тасарчихгүй ажиллаасай

Ерөнхийлөгчөөс та юу хүсч байна вэ?

Ард түмнийхээ итгэлийг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдорж өнгөрсөн лхагва гаригт тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Төрийн тэргүүнийг албаа хаших хугацаанд чухам ямар асуудлыг барьж авч хийгээсэй хэмээн хүсч байгааг бид “Ерөнхийлөгчөөс та юу хүсэж байна вэ” асуултаар дамжуулан зарим төлөөллөөс байр суурийг нь сонирхлоо.

Монгол улсын их хурлын гишүүн О.Баасанхүү

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн үеэр ард түмэндээ амласан амлалтуудаа эхнээс нь хэрэгжүүлж эхлээсэй. Тэр сонгуулийн үеэр “Миний хувьд сурах шаардлагагүй” гэж хэлж байсан. Үүнийгээ ард түмэндээ харуулах ёстой. Ард түмэн шударга ёсыг хүсэж байна, авлигатай алагчлалгүй тэмцэхийг мөн хүлээж байна. Суралцах шаардлагагүй хүнээс хийхийг нь харж байна. Амласнаа бүү март, ард түмнээсээ хол тасарчихгүй ажиллаасай. Өөр хүсэх зүйл алга даа.