Монгол Улсын Ерөнхийлөгчид МҮЭ-ийн холбооноос баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдоржид МҮЭ-ийн холбооноос баяр хүргэв.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар баяр хүргэж ирүүлсэн мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан Цахиагийн Элбэгдорж Танд МҮЭ-ийн олон мянган гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд тань өндөр амжилт хүсэн ерөөе.
“МҮЭ-ийн санал-Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийн хүрээнд улам нягт хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Төр түвшин
Түмэн олон амгалан байх болтугай” гэжээ.