2013.07.04

Мариа Лейснер ерөнхийлөгчид баяр хүргэв

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах дээд байгууллага болох Удирдах зөвлөлийн есдүгээр хуралдаан энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр Эль Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадор хотноо боллоо.  

Өнгөрсөн 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын үеэр Монгол Улс Эль Сальвадорт АОХН-ийн даргын үүргээ шилжүүлсэн билээ.

АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд хатагтай Мариа Лейснер Удирдах Зөвлөлийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд Монгол Улсад саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж, АОХН-ийг идэвхитэй дэмждэг хүчтэй манлайлагч Ц.Элбэгдорж дахин сонгогдсонд баяр хүргэв.