Цөмийн технологи эмчилгээнд
Хүн амын нягтаршил, орчны бохирдол нэмэгдэхийн хэрээр халдварт бус өвчлөлийн тоо нэмэгдсээр байна. Манай улсын хувьд иргэд эмнэлгийн үзлэгт тогтмол хамрагддаггүй, өвчнөө эрт оношлуулдаггүйтэй холбоотой халдварт бус өвчлөл нас баралтын дийлэнх хувийг эзэлж байгаа юм.
Өнөөдөр манай улсын анагаах ухааны салбарт тэр дундаа оношилгоо, шинжилгээнд орчин үеийн дэвшилтэд технологи арга техникийг өргөнөөр ашиглаж байгаа.
Анагаах ухааны оношилгоо тэр дундаа дүрслэх оношилгооны олон аргаас хамгийн сүүлийн үеийн шинэлэг аргад цөмийн оношилгооны арга тооцогддог. Аливаа нэг эд эрхтэн үйл ажиллагааны систем алдагдаж эхэлж байгаа эхэн үед нь эрт илрүүлэх боломж цөмийн оношилгоогоор хийгддэг ингэснээр тухайн эмгэг бүрэн эдгэрэх боломжтой.
Хамгийн элбэг хийгддэг шинжилгээ бол бөөрний үйл ажиллагааны шинжилгээ. Бөөрний цусан хангамж, бөөрний ялгаруулалт ямар байна бэ гэдэг оношилгоог хийдэг.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаа
Анагаах ухаанд ашигладаг цөмийн цацраг идэвхт бодис нь хүний биед үзүүлэх хор маш багатай, хурдан биеэс гардаг, цацрагийн ачаалал өгөх хэмжээ маш бага судлагдсан бодис юм.
Өнөөдөр дэлхий дээр жилд дунджаар 30 мянган өвчтөн цацрагийн эмчилгээ хийлгэж байгаа. Эрдэмтдийн эрэл хайгуул, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өнөөгийн байдлаар дэлхийд 10 мянга гаруй цацраг идэвхт бодисыг анагаах ухаанд ашигладаг. Үүний 90 хувийг өвчнийг оношлох үйл ажиллагаанд хэрэглэдэг. Ийнхүү Монголын анагаах ухааны хөгжил ахицтай урагшилж байна.