Хүн эмнэлгийн цусны төв бүрэн шинэчлэгдлээ
Манай аймгийн хүн эмнэлгийн салбарын тоног төхөөрөмж шаардлага хангахаа больсон хэмээн яригдах болсон билээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан Эрүүл мэндийн сайд Ламбааг дагуулан ирж бодит байдалтай танилцуулж байсныг уншигч олон мэдэж буй биз э. Тэрээр нутагтаа түүний хийж буй нилээн том хөрөнгө оруулалтын нэг нь эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн шинэчлэх асуудал байлаа.
Гишүүнийхээ багцаас 300 орчим сая төгрөгийг гарган санаачилж УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хамтаар хагас тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийн нэгдсэн эмнэлгийн цусны төвийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, гурван өрхийн эмнэлэгт авто машин, эхо аппаратаар хангасан байна.